Залхуурал, залхуурлаа төрүүлдэг. Хэрвээ таны өөртөө олгосон сул зогсолт буюу амралт тань хэдий чинээ удаан үргэлжлэнэ, төдий
хэмжээгээр та ажилдаа төвлөрөхгүй
бөгөөд
таны хөдөлмөрийн бүтээмж
мөн хэмжээгээр суларч буурна.
Бид Reddit платформоос боловсруулсан доорх энгийн аргуудыг уншигчиддаа
зориулан нийтэлж байна. Эдгээр аргууд нь таны сэтгэлгээ болон өдөр тутмын амьдралын хэвшлийг өөрчлөх,
өдрийн бүтээмжийг
дээшлүүлэх болно.
1. 10 минутын сэрүүлэг тохируул
“ Би
10 минут тутам сэрүүлэг тавьж, тэрхүү хугацаандаа хэчнээн их зүйл хийж чадахаа хардаг. Сэрүүлэг дуугарах үед
би 10 минутад ямар нэгэн үр
бүтээлтэй зүйл хийж чадсан бол сэрүүлгээ унтраагаад дахин үргэлжлүүлэх
хүсэл эрмэлзэл маш өндөр
байдаг”.
Маш олон хүмүүс
энэхүү аргыг туршиж үзэхийг зөвлөсөн байна.
Сэтгэл судлаач, шинжээч Timothy A. Pychyl нэгэн сэтгүүл дээр үүнтэй адил зөвлөгөөг өгсөн юм. “Үнэн хэрэгтээ тавьсан зорилтоо нэг л хийж эхлүүлсэн бол дуусгахаас өөр аргагүйд хүрдэг. Энэ нь та хийхийг хүсэхгүй байсан ч 10 минутын турш хийх ёстой гэсэн “гэрээ”-г өөртэйгөө хийхэд хүргэдэг.”
2. Дасгал
Дасгал хөдөлгөөн бол залхуурлыг ялан дийлэх маш чухал арга бөгөөд ялангуяа өглөө
сэрээд хийх зүйлсийн жагсаалтын хамгийн эхэнд байх нь зөв гэдгийг онцолсон байна.
Судалгаагаар амархан ядардаг залуучууд хөнгөн
болон эрчимтэй дасгал хийж эхэлснээр өмнөхөөсөө
илүү сэргэг, эрч хүчтэй болдог нь батлагдсан байдаг.
3. Ажлын орчноо өөрчлөх
Хүмүүс
ихэвчлэн гэртээ байх хугацаандаа залхуурч ажлуудаа хойшлуулдаг. Хэрэв та үр бүтээлтэй
ажиллахыг хүсч байвал гэрээсээ гараад олон хүнтэй өөр
газарт очиж үзэхийг санал болгож байна. Хэрэв танд номын
сан эсвэл олон нийтийн газарт очих гэсэн 2 сонголт байгаа бол танд олон хүн ажиллаж буй хөл
хөдөлгөөнтэй газрыг нь сонгохыг зөвлөж
байна.
Сүүлийн үеийн
судалгаагаар шаргуу хөдөлмөрлөж
байгаа хүмүүсийн
хажууд байх нь бидэнд маш том мотивацийг өгдөг болох нь нотлогджээ.
4. Хамтрагчтай бол
Таныг залхуурсны чинь төлөө хариуцлага хүлээлгэх хамтрагчтай болоорой. Магадгүй та найзтайгаа цаг тохирч фитнесст уулзахаар болсон бол өглөө нь сэрэхдээ илүү хүсэл эрмэлзлээр дүүрэн сэрэх болно.
5. Хувцаслалтанд анхаарах
Энэ нь алсын зайнаас буюу гэрээсээ ажлаа хийж буй хүмүүст хэрэгтэй зөвлөгөө юм. Ажлаа хийх эрч хүч тань орж ирэхгүй
байгаа бол гэрийнхээ хувцсыг солиод үзээрэй.
Та өөрийгөө үнэхээр дэгжин, ажил хэрэгч харагдуулах хувцсыг сонгон өмс. Үсээ
янзал, үнэртэй ус түрх. Ингэснээрээ та ертөнцийг эзэмшихэд бэлэн мэт мэдрэмжийг авах болно.
Загварын сэтгэл судлаач Karen Pine, Forbes сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “ Бид тухайн өдөр ямар хувцас өмссөн байна, тэр хувцастайгаа холбоотой шинж чанарыг гаргадаг. Жишээ нь бидний өмсдөг хувцас бүр “мэргэжлийн болон ажлын хувцас”, “амралт, чөлөөт цагаар өмсөх хувцас” гэх мэт өөр өөр зориулалттай байдаг бөгөөд тэрхүү хувцсандаа тохируулан биеэ авч явах шаардлагатай болдог” хэмээн дурджээ.
6. Тулгарч буй асуудлуудаа бич
Өөрийн эрч хүчээ ажилдаа зарцуулж эхлэхээсээ өмнө асуудлуудаа тодорхойлж, деталь зүйлсээ цаасан дээр
буулган жагсаалт, графикаар дүрслэн гаргаарай. Ингэснээр тэрхүү асуудлууд таны төсөөлж байсан шиг тийм том
биш, эсвэл тэдгээрийг жижиг хэсгүүдэд хувааж болно гэдгийг ойлгож магадгүй бөгөөд асуудлуудтайгаа
тэмцэж эхлэхэд илүү хялбар байх болно.
7. Бодож буй зүйлээ хий
Хийх ёстой гэж бодож байгаа л бол өөрийгөө барих бус зүгээр л яг одоо босоод
хий!
8. “2 минутын дүрэм” баримтлаарай
Хэрэв хийх гэж буй ажил чинь 2 минут буюу түүнээс бага хугацаа
шаардагдах бол залхууралгүй шууд хийх хэрэгтэй. Энэ нь бохирдуулсан аяга тавгаа
угаах, шалаа угаах гэх мэт ажлууд орно.
9. “Гинж”-ийг бүү таслаарай
Хошин урлагийн жүжигчин Жерри Сейнфельд өөрийнхөө бичих сэдлийг өдөөхийн тулд ашигладаг “Хуанлийн заль мэх”-ийг Reddit дээр
онцолжээ. Тэрээр өдөр бүр бичвэрээ дуусгасныхаа
дараа календарь дээрээ том X үсэг тавьдаг байжээ. Хэдэн өдрийн дараа урт гинжин
хэлхээтэй болох бөгөөд түүний цорын ганц хийх
ажил нь тэрхүү гинжийг таслахгүй байх явдал юм.
"Үлбэгэр байдал, залхуурал нь сэтгэл болон биеийн илэрхий доройтол юм" ( Виссарион Григорьевич Белинский )
Эх сурвалж : https://www.inc.com/
brand cialis summer - brand levitra value penisole professor
Plxouv
priligy oh - dapoxetine opinion cialis with dapoxetine like
Wgcqam
viagra professional choice - super avana cavern levitra oral jelly anybody
Tymmhr
crestor online imagine - pravastatin unlock caduet pills terrible
Urlikx
simvastatin panic - gemfibrozil startle lipitor bile
Knxchj
buy generic nitroglycerin - lozol 2.5mg brand order valsartan online
Cyqefs
microzide 25mg without prescription - purchase lisinopril for sale zebeta 10mg uk
Khsmsl
cost metoprolol 100mg - micardis 20mg tablet order adalat 30mg online cheap
Ibwbwk
buy lanoxin 250mg pill - order irbesartan 300mg online order lasix 40mg pills
Vgxpwp
famciclovir medication - buy famvir online cheap buy valaciclovir 500mg pill
Njhepb
Бүх сэтгэгдлийг нийтлэхээс өмнө хянах болно.
Шинэ бүтээгдэхүүн, онцгой урамшууллын талаар мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл имэйл хаягаа бүртгүүлнэ үү.