ХҮҮХДИЙН ХҮМҮҮЖИЛ ӨЛГИЙТЭЙ БАЙХААС ЭХЭЛДЭГ


“Нялх балчраасаа орчин тойрны хүмүүсээс урам, дэмжлэг сайшаал хүлээн авсан хүүхэд амьдралын жижиг сажиг бэрхшээлийг даван туулж зорилгодоо хүрч амжилт олно гэсэн найдлага дүүрэн байдаг”

Сэтгэл хөдлөлийн чадамжид үзүүлэх хүмүүжлийн нөлөөлөл нь бүр өлгийтэй байхаас эхэлдэг. Харвардын их сургуулийн нэрт хүүхдийн эмч, доктор Т. Берри Бразелтон нялх хүүхдийн цаашдын амьдралын үндсэн төлөвийг хялбар аргаар оношлон тогтоодог.

Тэрээр найман сартай хүүхдэд 2 ширхэг дөрвөлжин тоглоом өгч, хүүхдэд тэдгээрийг нийлүүлэхийг хүсч буйгаа үзүүлдэг. Бразелтон хэлэхдээ, амьдралд итгэлтэй, өөрийн хүчинд итгэдэг хүүхэд:

Нэг дөрвөлжнийг авч ам руугаа явуулж үмхээд, үсээ хэд зүлгээд ширээнээс унагаж түүнийг надад аваад өгөөч гэсэн харцаар харна. Түүнийг газраас авч өгсний дараа өгөгдсөн даалгаврыг биелүүлж хоёр дөрвөлжнийг нийлүүлж тавина. “Би хэр мундаг болохыг надад хэл дээ” гэсэн маягтай сэргэлэн харцаар дээгүүр харна.

Нялх балчраасаа орчин тойрны хүмүүсээс урам, дэмжлэг сайшаал хүлээн авсан хүүхэд амьдралын жижиг сажиг бэрхшээлийг даван туулж зорилгодоо хүрч амжилт олно гэсэн найдлага дүүрэн байдаг. Харин эсрэг тохиолдолд, хэт хатуу ширүүн, эмх замбараагүй, хайхрамжгүй, анхаарч халамжилдаггүй гэр бүлд өсөж буй хүүхэд ижил төрлийн зорилтыг хэрэгжүүлэх дохио өгөхөд аль хэдийн бүтэлгүйтнэ гэдэгтээ итгэлтэй байдаг. Энэ нь 2 дөрвөлжнийг нийлүүлж тавьж чадахгүй гэсэндээ бус юм. Тэр даалгаврыг ойлгож, хэрхэн нийлүүлэхийг мэдэж байдаг. Яг хэрэгжүүлэхдээ “гэмшингүй” царайлж харц нь “Би сайн биш. Харж байна уу? Би чадсангүй” хэмээн өгүүлдэг. Ийм хүүхэд цаашдын амьдралдаа бууж өгөх, ялагдах хандлагатай болдог гэж Бразелтон дүгнэн бичсэн байдаг.

“Эцэг, эхчүүд өөрсдийн үйлдлийг хүүхдийн өөртөө итгэх байдалд тус хүргэж байгаа эсэхийг мэддэг байх ёстой. Юмны учрыг олох хүсэл, сурах хүсэл тэмүүлэл, хэмжээ хязгаарыг ойлгож ухаарсан байдал” зэрэг нь хүүхдийн цаашдын амьдралын ололт амжилтад ашиг тустай хэмээн Бразелтон хэлдэг.

Нялхсын клиникийн Үндэсний төвийн хөтөлбөрийн тайланд дурдсанаар хүүхэд сургуульд амжилттай суралцах эсэхийг урьдчилан хэлэгч нь чинээлэг гэр бүлд төрсөн, эсвэл сургуулийн өмнөх насандаа уншиж, бодож сурсан нь бус сэтгэл хөдлөлийн болон нийгмийн чадамжийн гол хэмжүүр болох өөртөө итгэлтэй байдал, сонирхол, анхаарал төвлөрөлт, зан төлөв, сахилга бат, өдөөн хатгалгын үед хийх зөв хариу үйлдэл, хүлээц тэвчээр, дүрэм журамд захирагдах, шаардлагатай үед багш, найз нөхдөд хандан тусламж авах, өөрийгөө илэрхийлж ойлгуулах чадвар зэргээс илүү их хамаардаг байна. Тааруухан сурдаг бараг бүх сурагчид сэтгэл хөдлөлийн чадамжийн эдгээр бүрэлдэхүүн хэсгийн аль нэгийг эсвэл хэд хэдийг эзэмшээгүй байдаг.

Хүүхдийн сургуульд орох бэлтгэл бүх төрлийн үндсэн мэдлэг, хэрхэн суралцах арга барилаас хамаардаг. Дээрх тайланд шийдвэрлэх ач холбогдол бүхий 7 төрлийн чадвар нь бүгд сэтгэл хөдлөлийн оюун ухаантай холбоотой.

1. ӨӨРТӨӨ ИТГЭЛТЭЙ БАЙДАЛ

Өөрийн бие, зан төлөв, дотоод ертөнц гэх мэт мэдрэмжээ хянаж удирдах чадвар түүнийг эзэмшсэн түвшин. Хүүхэд өөрийн хүлээсэн үүргээ бие даан биелүүлж амжилт олохооргүй байвал насанд хүрсэн хүмүүс тусалж, дэмжлэг үзүүлнэ гэсэн ойлгоцтой байдаг.

2. СОНИУЧ БАЙДАЛ

Аливаа зүйлээс эерэг, таатай зүйлийг олж чаддаг сэтгэлгээ, зан төлөв.

3. САНАА ЗОРИЛГО

Нөлөөлөх хүсэл, чадавх түүндээ хүрэх шаргуу хүчин чармайлт. Энэ нь мэдлэг, эв дүй, үр бүтээлтэй холбогдсон мэдрэмж.

4. ӨӨРИЙН ХЯНАЛТ, УДИРДЛАГА

Өөрийн үйлдлийг насандаа тохирсон байдлаар хянах. Дотоод сэтгэлээ хянах ухаан.

5. ХОЛБОО ХАМААРАЛ

Өөрийгөө ойлгуулах, бусдыг ойлгох мэдрэмждээ үндэслэн бусдын анхаарал, сонирхлыг татах чадвар.

6. МЭДЭЭЛЭЛ, ХАРИЛЦААНЫ ЧАДАМЖ

Бодол санаа, мэдрэмж, ойлголтоо бусадтай ярилцаж солилцох хүсэл, чадвар. Энэ нь бусдад итгэх итгэл, бусадтай харилцан ойлголцсоноор баяр жаргалыг мэдрэхтэй холбогдсон ойлголт.

7. ХАМТАЧ БАЙДАЛ

Багийн үйл ажиллагаанд өөрийн эрэлт хэрэгцээг бусад гишүүдийнхтэй тэнцвэржүүлэх чадвар.

Хүүхэд цэцэрлэг, сургуульд орохдоо эдгээр чадваруудыг эзэмшсэн байх эсэх нь эцэг, эх, цэцэрлэгийн багш нар хэр анхаарал тавьж ирснээс ихээхэн шалтгаална.

Эх сурвалж : Даниел Гоулман“ Сэтгэл хөдлөлийн чадамж “ номноос

Сэтгэгдэлүүд

dapoxetine line - cialis with dapoxetine loose cialis with dapoxetine guilty

Tzwzqx

2024-05-07

viagra professional online actual - eriacta sea levitra oral jelly online system

Onriyu

2024-05-06

crestor pills offend - pravastatin party caduet mention

Qnxvhz

2024-05-04

nitroglycerin order online - purchase nitroglycerin valsartan us

Akotrr

2024-05-01

buy generic hydrochlorothiazide 25mg - purchase felodipine online cheap bisoprolol 5mg sale

Wmkwut

2024-04-29

cheap metoprolol 100mg - micardis uk order nifedipine online

Cjxxew

2024-04-29

buy lanoxin 250mg sale - order dipyridamole 25mg sale buy lasix 40mg pill

Ocwzkm

2024-04-27

cheap famciclovir - buy generic valaciclovir 1000mg order valaciclovir for sale

Eomwpk

2024-04-26

ketoconazole usa - buy ketoconazole 200 mg without prescription itraconazole 100 mg pill

Rmkvwe

2024-04-25

buy terbinafine without prescription - purchase forcan buy grifulvin v no prescription

Ejtdoh

2024-04-23
Сэтгэгдэл үлдээх

Бүх сэтгэгдлийг нийтлэхээс өмнө хянах болно.

Шинэ нийтлэлийн мэдээлэл авах

Та имэйл хаягаа үлдээснээр танд хэрэгтэй зөвлөгөө, нийтлэлийн мэдээллийг цаг алдалгүй авах боломжтой.

Биднийг дагаарай
Их уншсан нийтлэлүүд
Бидэнтэй нэгдэх

Шинэ бүтээгдэхүүн, онцгой урамшууллын талаар мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл имэйл хаягаа бүртгүүлнэ үү.