Дууны цоморлиг -Хүний заяа
  • Код: 603736
  • 0 үнэлгээ
    Үнэ :
    Үнэ (6-8 ширхэг) :
    Үнэ (9-с дээш) :
    Бэлэн:
    Тоо:
    - +
    Өөрийн бонусаа шалгах

    Энд даран нэвтэрч ороод бонус оноогоо шалгаарай

    >
    Pocket ашиглан зээлээр авах

    Энэхүү барааг та урьдчилгаагүй, хүүгүй зээлээр худалдан авах боломжтой.

    >
    Дэлгэрэнгүй мэдээлэл

    Хоёр дахь хэвлэлд тодлох үг.
    Миний бие 2000 онд өөрийн бүтээсэн дуунуудаасаа 81 дууг сонгон гар бичмэлээрээ 2 дэвтэр болгон анх удаа хэвлүүлсэнээс хойш 20 жил боллоо.
    Тухайн үед хэдийгээр цахимаар бичиж хэвлүүлэх техникийн боломж бүрэлдсэн байсан ч гар бичмэлийн эхээр хэвлүүлэх нь ач холбогдолтой гэж үзсэн юм. Энэ хэвлэсэн 2 дэвтэр хэрэглэгчдийн гарт очиж одоо бараг олдохоо больжээ.
    Анхны хэвлэлд хоёр дутагдал байсан. Нэг нь гар бичмэлээр хэвлэсэн болохоор төгөлдөр хуурч шууд хараад хөгжимдөхөд зарим газраа бүдэг бадаг, зарим газраа тухайн шугам болон шугамын хооронд ямар эгшиг байгаа нь тод харагдахгүй хүндрэлтэй тал байж. Нөгөө нь тэр үед манайд хэвлэлийн чанар төдийлөн сайн биш байсан болохоор хуудасыг олон дахин эргүүлэхэд салж унадаг, бас хатуу, шохойтой цаасан дээр хэвлэсэн нь хөгжимдөх хэрэглэхэд нилээд төвөгтэй байдал ажиглагдсан юм.
    Хэвлэгдсэн цагаасаа эхлэн дуучдад гарын авлага болохын зэрэгцээ төгөлдөр хуурын дарамжтай болохын хувьд дуулаачийн мэргэжлийн сургуулиудад сургалтын хэрэглэгдэхүүн байж бас хөгжмийн мэргэжлээр суралцагсад аялгууг төгөлдөр хууртай хамтран хөгжимдөх урын сандаа оруулж, хөгжмийн найруулга хийх бэлэн товчоо нь болж чадсан байна. Энэ бүхэн нь тус 2 дэвтрийг дахин хэвлэх шаардлага бий болголоо.
    Энэхүү хоёр дахь хэвлэл нь гар бичмэлийг дахин нягталж, эгшиглээсийг цахим хэлбэрээр үйлддэж төгөлдөр хуурын дарамжид мэргэжлийн боловсруулалт хийж, эдүүгээ цагийн хэвлэх технологийг ашиглан хэрэглэхэд эвтэй, бат бөх болгон гаргаж байгаагаараа эхний хэвлэлийн доголдолыг арилгасан болно. 
    Миний эдгээр дуунууд дуучид, хөгжимчид, судлаачид болоод сонирхосон хэн хүнд хэрэг болоосой гэж чин сэтгэлээсээ хүснэ. Энэхүү хоёр дахь хэвлэлийг бүтээхэд гүн туслалцаа үзүүлсэн Соёл, Урлагийн Их Сургуульдаа талархая.
    Зохиогч
    Нацагийн Жанцанноров

    Үзүүлэлт:
    Төрөл Үзүүлэлт
    Зохиолчын нэр Н. Жанцанноров
    Хэвлэгдсэн огноо 2020
    Хэл Монгол
    Хуудасны тоо 176
    ISBN код 978-99192-0-015-2
    Жин 440.0 гр
    Хэмжээ 290x205x12 мм
    Хүргэлт
    Улаанбаатар хотын захиалга:

    Улаанбаатар хот дотор 2-4 цагийн дотор 09:00 - 23:00 цагийн хооронд хүргэнэ.

    Орон нутгийн захиалга:

    Орон нутгаас захиалга хийсэн бол тухайн аймаг, орон нутгийн найдвартай шууданд барааг хүргэж өгнө.

    Хүргэлтийн төлбөр:

    УБ хот дотор хүргэлтийн төлбөр 5000 төгрөг байна.
    Орон нутгийн захиалгын шуудангийн зардлыг хэрэглэгч төлнө.

    Төлбөр төлөх боломжууд

    Qpay, Social pay, Дансаар шилжүүлэх, Дотоодын карт.

    Буцаалтын журам

    Худалдан авсан бүтээгдэхүүн таны сэтгэлд нийцэхгүй бол 7 хоногийн дотор солих, буцаах боломжийг олгох бөгөөд бид танаас шалтгаан асуухгүйгээр өөрсдөө очиж солилт, буцаалтын үйлчилгээг үзүүлнэ.

    Та манай вэб сайтад нэвтрэн "Миний захиалга" хэсгээс буцаалтын захиалга үүсгэх боломжтой.

    Хэрэглэгчийн үнэлгээ
    0 үнэлгээ
    Хэрэглэгчийн асуулт (0)
    Асуулт үлдээх
    0+4 =


    Дууны цоморлиг -Хүний заяа
  • Код: 603736
  • 0 үнэлгээ
    Үнэ :
    Үнэ (6-8 ширхэг) :
    Үнэ (9-с дээш) :
    Бэлэн:
    Тоо:
    - +
    Төстэй бараа
    Хамгийн их үзсэн коллекцууд