Ерөнхий мэдээлэл: Орчин үеийн дизайн, ухаалаг удирдлага, өндөр үр ашигтай шүүлтүүрийн системийг хослуулсан. Энэхүү төхөөрөмж нь 15–25 м² талбайтай өрөөнд төгс тохирох, аллерги (харшил), тоосжилт, утаа, гэрийн тэжээвэр амьтдын үс зэрэг агаарт агуулагдах бохирдлыг 99.97% хүртэл шүүж эрүүл мэндийг тань хамгаална.
Гурван шатлалт шүүлтүүрийн системтэй:
Урьдчилсан шүүлтүүр - Том ширхэгтэй тоос, үс, ноос, тэжээвэр амьтны үсийг өөртөө шүүх чадвартай
HEPA H13 шүүлтүүр — 0.3 микрон хүртэлх тоосонцор, харшил үүсгэгч, тоосны хачиг, бактери, утааг 99.97% хүртэл шүүнэ.
Идэвхжүүлсэн нүүрстөрөгчийн шүүлтүүр — тамхины үнэр, хоолны үнэр, VOC (хий, ууршдаг бодис) зэргийг саармагжуулна.
Товчхондоо энэхүү гурван шатлалт систем нь агаарыг 360° буюу бүх чиглэлд сорж, өрөөн дотор жигд цэвэр агаарыг түгээдэг.
Үзүүлэлт:
Цахилгаан хангамж: 220–240V, 50Hz
Эрчим хүчний зарцуулалт: 38W
Агаар цэвэршүүлэх хүчин чадал (CADR): 152 м³/цаг
Ажиллах нөхцөл: Өрөөний температур: -10°C ~ 40°C / Харьцангуй чийгшил: <85% RH
Дуу чимээний түвшин: 27–52 дБ
Хэмжээ: 20.5 × 20.5 × 32 см
Жин: 3 кг
Онцлог: VeSync App-аар дамжуулан гар утаснаасаа холын зайнаас асаах, унтраах, горим тохируулах боломжтой. 360° бүх чиглэлд агаарыг татаж, жигд цэвэршүүлдэг.
Дуу чимээ багатай, амар тайван орчныг бүрдүүлнэ. Эрчим хүч бага зарцуулна, байгальд ээлтэй. Ямар ч интерьертэй зохицох орчин үеийн минимал загвартай. Хүүхэд, тэжээвэр амьтантай айлд болон харшилтай хүмүүст нэн тохиромжтой.
Ажиллах горимуудын тайлбар:
1. Normal Mode (Ердийн горим) 3 шатлалтай хурд (Low / Medium / High)-аас сонгох боломжтой.
Бохирдол ихтэй үед “High” горимыг, ердийн үед “Low” горимыг ашиглавал тохиромжтой.
2. Sleep mode (Унтлагын горим)
Дуу чимээ хамгийн бага түвшинд (≈27 дБ) буурч, гэрэлт индикаторууд бүдгэрнэ. Агаарын урсгал хамгийн бага түвшинд ажиллаж, амгалан, тайван орчныг бүрдүүлнэ.
Шөнө унтахдаа эсвэл хүүхдийн өрөөнд ашиглахад тохиромжтой.
3. Timer Mode (Цаг тохируулах горим)
Төхөөрөмжийг автоматаар 2, 4, 6, 8 цагийн тохируулгад оруулах боломжтой.
\Унтахын өмнө эсвэл ажилдаа гарахдаа тодорхой хугацаанд ажиллуулж агаар сэлгэх үед ашиглана\
4. Filter Indicator Mode (Шүүлтүүрийн сануулгын горим)
Шүүлтүүрийг солих хугацаа ойртох үед төхөөрөмжийн индикатор гэрэл улаан өнгөөр асна. Шүүлтүүрийг сольсны дараа тус товчлуурыг дарж сануулгыг Reset хийх шаардлагатай. \Жич: шүүлтүүрийн ашиглалтын дундаж хугацаа: 6–8 сар (ашиглалтын нөхцлөөс хамаарна).
Давуу тал: Шүүлтүүрийг цаг тухайд нь сольсноор төхөөрөмжийн үр ашиг, цэвэршүүлэх чадвар хэвээр хадгална.
5. Child Lock (Хүүхдийн хамгаалалтын горим)
Товчлууруудыг түгжиж санамсаргүй дарагдахаас хамгаалдаг функц. \Түгжээний зурагтай хэсэгт удаан дарахад идэвхэжнэ\
6. Smart Control (Утасны апп-тай холбогдож утаснаасаа холын зайнаас удирдана – VeSync App)
7. Display Light Control (Дэлгэцийн гэрэл тохиргоо)
“Display Off” товчийг дарснаар бүх гэрэл унтарч, төхөөрөмж ажилсан хэвээрээ байна.
Хэрэглэхэд тохиромжтой: Гэрт хүүхэд байгаа үед, төхөөрөмжийн тохиргоо өөрчлөгдөхөөс сэргийлнэ.
Улаанбаатар хот дотор 2-4 цагийн дотор 09:00 - 23:00 цагийн хооронд хүргэнэ.
Орон нутгаас захиалга хийсэн бол тухайн аймаг, орон нутгийн найдвартай шууданд барааг хүргэж өгнө.
УБ хот дотор хүргэлтийн төлбөр 6000 төгрөг байна.
Орон нутгийн захиалгын шуудангийн зардлыг хэрэглэгч төлнө.
Qpay, Social pay, Дансаар шилжүүлэх, Дотоодын карт.
Барааг хүлээн авснаас хойш 7 хоногт багтаан буцаах эсвэл солих боломжтой. Буцаах бараа сав баглаа боодол бүтэн, шошго эвдрээгүй, ашиглаагүй, үнэр болон бохирдолгүй байх ёстой. Солилт буцаалтын журам
Та манай вэб сайтад нэвтрэн "Миний захиалга" хэсгээс буцаалтын захиалга үүсгэх боломжтой.