Ерөнхий мэдээлэл: 0 сартайгаас 3 нас хүртэлх хүүхдийг аюулгүй, тухтай унтуулж, амраах зориулалттай ухаалаг автомат бүүвэйлэгч. Хүүхдийг гараар савлах шаардлагагүй автоматаар савалдаг, дуу хөгжимтэй, алсын удирдлагатай иж бүрэн төхөөрөмж юм. Нярай хүүхдийн яс, булчинд ачаалал өгөхгүй зөөлөн хөдөлгөөнөөр бүүвэйлдэг. Хүүхдийн нуруу, толгойг зөв байрлалд байлгах зориулалттай эргономик загвартай.
Автоматаар бүүвэйлэх 1–5 хүртэл хурдны түвшин сонгох боломжтой.
1–2 түвшин: нярай унтах үеийн зөөлөн хөдөлгөөн
3–4 түвшин: тоглох, сэрүүн байх үеийн хэмнэлтэй савлалт
5-р түвшин: уйлах үед хурдан, тайвшруулах зориулалттай
Хэвтээ болон босоо 2 түвшний тохируулгатай. Нуруу, толгойг зөв байрлуулдаг өргөн, зөөлөн суурьтай дэвсгэртэй. Хүүхэд удаан хугацаагаар хэвтэхэд нурууг нь барьж, хөлөргөхгүй. Бүрээс нь амьсгалдаг материалаар хийгдсэн, салгаж угаах боломжтой. Бүүвэйлэгчтээ суурилсан 12 төрлийн тайвшруулах ая, дуу, байгалийн дуу чимээтэй. Сандал нь 360 градус эргэдэг тул аль ч өнцөгт байрлуулах боломжтой. Өлгөөтэй зөөлөн тоглоом нь хүүхдийн хараа, анхаарал, гарын хөдөлгөөний хөгжилд тустай. Удирдлага (remote control)-аар нь бүүвэйлэх хурд, дуу хөгжим, хугацаа зэрэг тохиргоог алсаас удирдах боломжтой. 15, 30, 45 минутын хугацаагаар автоматаар зогсох функцтэй. Энэ нь хүүхэд унтсаны дараа төхөөрөмжийг автоматаар унтрааж, эрчим хүч хэмнэдэг ухаалаг шийдэл юм. Хүүхдийг хамгаалах 5 цэгийн бүстэй, халтирдаггүй суурьтай. Бүх ирмэг дугуй, нялх хүүхдэд аюулгүй бүтэцтэй. CE болон EN (Европын стандарт) аюулгүй байдлын гэрчилгээтэй.
Брэнд: Kidilo
Загвар: SG402
Хэмжээ: 50 × 16.5 × 74 см
Жин: 3.9 кг
Материал: Зөөлөн даавуун бүрхүүл + бат бөх металл суурь
Залгуур: 5V DC / USB оролт
Удирдлага идэвхжүүлэх заавар: Бүүвэйлэгчийн асаах товч дээр дарах үед гэрэл асна гэрэлрүү удирдлагаа чиглүүлж удирдлаганы асаах товч дээр удаан дарна. Үүний дараа байнга удирдлагаараа алсаас удирдах боломжтой.
Улаанбаатар хот дотор 2-4 цагийн дотор 09:00 - 23:00 цагийн хооронд хүргэнэ.
Орон нутгаас захиалга хийсэн бол тухайн аймаг, орон нутгийн найдвартай шууданд барааг хүргэж өгнө.
УБ хот дотор хүргэлтийн төлбөр 6000 төгрөг байна.
Орон нутгийн захиалгын шуудангийн зардлыг хэрэглэгч төлнө.
Qpay, Social pay, Дансаар шилжүүлэх, Дотоодын карт.
Барааг хүлээн авснаас хойш 7 хоногт багтаан буцаах эсвэл солих боломжтой. Буцаах бараа сав баглаа боодол бүтэн, шошго эвдрээгүй, ашиглаагүй, үнэр болон бохирдолгүй байх ёстой. Солилт буцаалтын журам
Та манай вэб сайтад нэвтрэн "Миний захиалга" хэсгээс буцаалтын захиалга үүсгэх боломжтой.