Эмэгтэй хүн бүрийн 30 нас хүрэхээс өмнө мэдэх ёстой гоо сайхны 30 зөвлөгөө

21-р зуун бол 40 насыг зооглоно гэдэг тийм ч асуудал биш болсон цаг үе билээ. Та яг л үзэсгэлэнтэй, гэрэлтсэн 20тон шиг харагдах бас мэдрэх боломжтой. Энэ тийм ч хэцүү биш ээ...!!  

Танд өөртөө итгэлгүй, царай зүс тань гундсан мэт санагдаж байна уу? Үүнтэй зэрэгцэн нүүрэнд тань үрчлээ үүсэж, цагаан үс ургах гэх мэт санааг тань зовоосон асуудлууд үүсэж эхэлдэг. Энэ сэтгэл зовнилоос ангижрахын тулд та 30 нас хүрэхээсээ өмнө өөртөө тохирсон нүүр будалт, үсний засалтыг олох хэрэгтэй. Магадгүй та 30 нас хүрэх гэж байгаа бол доорх 30 мэргэн зөвлөгөөг дагаж урьдынхаасаа илүү гоо сайхан харагдаарай гэж зөвлөж байна.  


    1.  Арьс арчилгаа гэдэг нь зөвхөн нүүрний тань арьсанд хамаатай асуудал биш  

Та хүзүү болон гарынхаа арьсыг арчлахаа хэзээ ч мартаж болохгүй. Өдөр тутамдаа нарнаас хамгаалах тос түрхэхгүй байх, зохих чийгшлийг өгөхгүй байх нь арьсыг тань цагаасаа эрт хөгшрөхөд хүргэдэг.  


     2.  Хамгийн чухал нь үс арчилгаа 

Хэдий уйтгартай мэт боловч өдөр тутамдаа үсээ арчлах дадал зуршлыг өөртөө хэвшүүлэх нь маш том амжилт юм. Үсний сэнс, индүү гэх мэт хэрэгсэл ашиглахдаа халуунаас хамгаалах бүтээгдэхүүнийг тогтмол хэрэглэх нь зүйтэй. Ингэснээрээ чанаргүй олон төрлийн бүтээгдэхүүний туршилт болохоос сэргийлж чадна. Үсний хамгаалалтыг үргэлж ашигла! Мөн зөв үсний сэнс хэрэглээрэй.  


    3.  Өө дарагч ашиглахаас бүү ай 

Нас ахихын хэрээр өө дарагч ашиглах шаардлагатай байдаг. Өө дарагчийг хуруугаараа түрхэхээс илүүтэй зориулалтын спонжоор ашиглах нь зөв юм. Ингэснээр цаг хугацааны явцад үүссэн арьсны тань асуудлыг нууж өнгөлөг харагдуулдаг.


   4.  Нойр бол гоо сайхны үндэс  

Нүүрний будгаа арилгахгүйгээр хэзээ ч бүү орондоо ор. Өдрийн турш нарны туяанд хордсон арьсандаа зохих арчилгаа хийхгүй унтах нь маш муу үр дагавартай байдаг. Унтаж байх үед арьс нь чийгшил авахад хамгийн тохиромжтой үе байдаг тул уруул, гар, өсгий мөн бусад асуудалтай хэсгүүдээ цэвэрлэж чийгшүүлэх арчилгаа хийх нь зүйтэй. Хэрэв та 30 нас хүртэл шөнийн чийгшүүлэгч болон зовхины тос хэрэглэхгүй байснаараа арьсны асуудлууддаа “Ялагдах” болно. 


    5.  Нойр дутуу байх нь нүдний доогуурх хөхрөлтийг үүсгэнэ 

Лос Анжелес хотын арьсны эмч Жессика Ву “Судалгаанаас харахад нойр дутуу байх нь таны арьсыг хуурайшуулж ядарсан харагдуулдаг. Иймээс та өдөрт 7-9 цагийн нойр авах хэрэгтэй” хэмээн онцоллоо.  


    6. Хэрэв та дутуу нойртой хоносон бол... 

Хэрэв та дутуу нойртой хоносон бол дараах хөнгөн заль мэхийг туршиж үзэхийг зөвлөж байна : Нүдний доод зовхины хөхрөлтийг өө дарагч ашиглан далдлахын зэрэгцээ нүдний урд хэсгээр гэрэлтүүлэгч түрхэх мөн цайвар өнгийн тениэр будах  хэрэгтэй. Ингэснээр таны нүдийг гэрэлтсэн жавхаалаг харагдуулах болно.  


    7. Өөгүй төгс хөмсөг... 

Хөмсгөө өөрийнхөө нүүрний хэлбэрт тохируулан засаж, зөв өнгөө сонгон будаж чадсанаар та үргэлж 20 настан шиг харагдах болно. Хамгийн чухал нь бусдын харц таны нүүрний үрчлээнд бус харин таны өөгүй төгс хөмсгөнд тусах болно.  


    8. Хөгшрөлөөс хамгаалах хамгийн шилдэг бүтээгдэхүүн бол Нарны тос 

Нарны туяаны хор нөлөө 30 наснаас эхлэн үрчлээ үүсэх, өнгөө алдах, нөсөө толбо үүсэх гэх мэт арьсанд мэдэгдэхүйцээр нөлөөлж эхэлдэг. Магадгүй та арьсны эмчээс хөгшрөлийн эсрэг шилдэг зөвлөгөө авахыг хүсвэл танд хамгийн түрүүнд нарны тос хэмээн зөвлөх болно. Хамгийн өндөр технологийн аппарат ч таны гоо үзэсгэлэнг урт хугацаанд хадгалж чадахгүй. Арьс өвчин судлаач Ранелла Хирш “ Та арьсаа асуудал үүссэний дараа бус асуудал үүсэхээс өмнө урьдчилан сэргийлэх нь хамгийн чухал юм. Нарнаас үүссэн гэмтлийг тодорхой хэмжээгээр арилгаж чадах ч хэзээ ч 20 настай үеийнх шигээ өөгүй толигор эрүүл арьсаа эргүүлэн авч чадахгүй ” хэмээн зөвлөжээ. Тэрээр нарны шил, нарнаас хамгаалагчтай уруул өнгөлөгч мөн нарны тос хэрэглэхийг зөвлөсөн юм.


    9. Өөртөө эрс шинэчлэлт хий 

share:
Шинэ нийтлэлийн мэдээлэл авах

Та имэйл хаягаа үлдээснээр танд хэрэгтэй зөвлөгөө, нийтлэлийн мэдээллийг цаг алдалгүй авах боломжтой.

Биднийг дагаарай
Их уншсан нийтлэлүүд
Бидэнтэй нэгдэх

Шинэ бүтээгдэхүүн, онцгой урамшууллын талаар мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл имэйл хаягаа бүртгүүлнэ үү.