Хэрхэн галзуу Presentation тавих вэ?


Ихэнх хүмүүс танилцуулга, илтгэл бэлдэхдээ зөвхөн Microsoft Powerpoint-г түлхүү ашигладаг. Гэхдээ та бусдад ямар мэдээлэл хэрхэн хүргэхийг хүсч байгаагаас шалтгаалан өөр бусад төрлийн сонголтууд маш олон байдаг .  


Prezi блог нь таныг ямар программ ашиглаж байгаагаас үл хамааран сонсогчдын анхаарлыг хэрхэн татах, сонирхолтой танилцуулга хэрхэн бэлтгэх зэрэг зөвлөгөө өгдөг билээ. 6 жилийн дотор 50 сая хэрэглэгчтэй болж чадсан Prezi-ийн 9 хатуу зөвлөгөөг хүргэж байна.  


1. ҮЗЭГЧДЭЭ СУДЛАХ 


Хэрэв та сонсож буй хүмүүстээ нөлөөлөхийг хүсч байвал тэд юу хүсч байна вэ, тэднийг юу өдөөж байна вэ мөн юу сонсоно гэж хүлээж байгаа вэ гэдгийг мэддэг байх нь танилцуулгаа сайн тавихад тань туслах болно. 


2. ЭРСДЭЛЭЭ ТООЦОХ 


Сонсогчид таны санааг эсэргүүцэж болох арга замуудыг тодорхойлжярьж буй сэдвийнхээ хүрээнд маш өргөн мэдлэгтэй байх хэрэгтэй.  


3. САЙХАН ТҮҮХЭЭР ЭХЛҮҮЛЭХ 


TED TALK-н бүх илтгэгчид энэхүү аргыг ашигладаг. Түүх өгүүлэх нь илэрхийлэхийг хүссэн санаа мэдээлэл, мэдлэгийг илүү боловсронгуй болгожгүн гүнзгий сэтгэгдэл үлдээх хамгийн чухал арга хэрэгсэл юм.  


4. ГОЛ САНААГАА 3 УДАА ДАВТАЖ ЯРИХ 


Илтгэлийнхээ хугацаанд гол санаагаа 3 хэсэгт хувааж ярь. Мэргэжилтнүүдийн зөвлөж буйгаар “ Нэгдүгээрт, тэдэнд юу ярих гэж буйгаа, хоёрт, хэлэх гэсэн санаагаа, гуравдугаарт, тэдэнд юу ярьсан тухайгаа”. Илтгэлийнхээ төгсгөлд гол санаагаа үзэгчдэд дахин сануулаарай 


5. ЯГ Л ГАЛЗУУ МЭТ БЭЛТГЭЛ ХИЙ 


Бэлтгэл, Бэлтгэл бас дахин Бэлтгэл.... Олон дахин бэлтгэл хийснээр ярих гэж буй зүйлээ мартах, сандрах, болон бодол санаагаа алдахаас санаа зовох зүйлгүй өөртөө итгэлтэйгээр ярьж чадна. Олон удаа чанга бөгөөд тод дуугаар бэлтгэл хийх нь таны болхи, сул үг хэллэгийг засахад тусална. Ингэснээрээ сонсогчдод илүү хүрэх болно.  


6. ЦЭЭЖЛЭХ 


Хэрэв та тэмдэглэл хийсэн дэвтэр эсвэл цаас ширтэнгээ ярьж байгаа бол энэ нь  сонсогчдын анхаарлыг сарниулахаас гадна таныг өөртөө итгэлгүй нэгэн болгож  харагдуулна. Гэхдээ үг бүрээ цээжлэх бус ярих гол санаагаа цээжилж түүнийхээ чиглэлийн жишээнүүдээ хавсаргаж ярих нь зөв юм.  


7. НҮДЭЭРЭЭ ХОЛБОО ТОГТОО 


Харилцаж буй хүнийхээ нүд рүү харахгүй бол та хэзээ ч холбоо тогтоож чадахгүй. Зөвхөн ганц хүнийг бус өрөөн доторх бүх хүн рүү хандаж холбоо тогтоох хэрэгтэй.  


8. ЗУРАГ АШИГЛАХ 


Дан текст бүхий илтгэл сонсогчдыг уйдаадаг. Тиймээс сэдвийнхээ утгад нийцүүлэн зураг оруулж твиттерийн жиргээнээс хэтрэхгүй богино текстийг оруулж өгөх хэрэгтэй.  


9. ДОХИО ЗАНГАА АШИГЛАХ 


Биедээ ойрхон гараа барьж зогсох, хэтэрхий биеэ барих нь таныг хиймэл харагдуулаад зогсохгүй үзэгчдэд сандарсан мэт харагдуулдаг. Үзэгчдэд сонирхолтой түүх ярихдаа сэтгэл хөдлөлийн мэдрэмжээ харуулжбиеийн хэлэмжээ сайн ашиглах нь зөв юм.  


 10. ТӨГСГӨЛӨӨ САЙН ХИЙХ 


Илтгэлээ хэрхэн төгсгөх нь хэрхэн эхлүүлэхээс ч чухал байдаг гэхэд хилсдэхгүй. Тиймээс илэрхийлэх гэсэн гол санаагаа ганцхан хүчтэй өгүүлбэрээр дүгнэн төгсгөх нь хамгийн шилдэг арга билээ.  


Эх сурвалж : www.inc.com 

 

 

Шинэ нийтлэлийн мэдээлэл авах

Та имэйл хаягаа үлдээснээр танд хэрэгтэй зөвлөгөө, нийтлэлийн мэдээллийг цаг алдалгүй авах боломжтой.

Биднийг дагаарай
Их уншсан нийтлэлүүд
Бидэнтэй нэгдэх

Шинэ бүтээгдэхүүн, онцгой урамшууллын талаар мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл имэйл хаягаа бүртгүүлнэ үү.