Бага насны хүүхэдтэй эцэг эхчүүд наашаа анхаарлаа хандуулаарай. Энэхүү нийтлэлээрээ бид таны бяцхан үрийн хөгжилд дэлгэцийн хор нөлөө хэрхэн нөлөөлдөг болохыг таниулахыг зорилоо.
Дэлгэц бага ширтдэг сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн хөгжил ялангуяа хэл ярианы хөгжил нь сайн байдаг нь судалгаагаар батлагдсан байна.
Судлаачид дунд болон дундаас дээш орлоготой гэр бүлүүдээс 3-5 насны эрүүл саруул 47 хүүхдийг сонгон авч соронзон резонанс томограф ( MRI ) буюу тархины сканыг ашигласан байна. Тэд дэлгэцийн хэрэглээний талаарх эцэг эхчүүдийн асуултанд сүүлийн хэдэн жилийн турш хүчинтэйд тооцогдон хөгжүүлж буй нотолгоонд суурилсан Screen Q гэж нэрлэгддэг үзүүлэлтийн үнэлгээг ашиглан хариулт өгчээ.
Тус үзүүлэлт нь 0-26 хүртэл оноотой байх бөгөөд 0 үнэлгээ нь хүүхэд унтлагын өрөөндөө дэлгэцгүй, 18 ба түүнээс дээш сартайдаа зурагт үзэх юм уу, аппликэйшн ашиглаж эхлээгүй, өдөрт 1 цаг дэлгэц ашигладаг, эцэг эхтэйгээ хамт үздэг... гэх мэт удирдамжийг сайн дагаж мөрддөг гэсэн утгатай бол 26 хүртэлх үнэлгээ нь дээрх удирдамжид үл нийцэж буйг илэрхийлэх юм. Судалгааны дүнд Screen Q тестийн дундаж оноо нь 9 байсан ба 1-19 онооны хооронд хэлбэлзэж байв. Оролцогч хүүхдүүдийн 40% нь унтлагын өрөөндөө дэлгэцтэй байсан ба 60% нь өөрийн гэсэн зөөврийн жижиг дэлгэцтэй байсан байна. Өдөрт дэлгэц харах хугацаа нь 0-12 цагийн хооронд хэлбэлзэж байжээ. Нас, хүйс, гэр бүлийн орлогын хамааралгүйгээр хамгийн өндөр оноотой хүүхдүүд бүтцийн ялгарал ялангуяа хэл уран зохиолын чадвартай холбоотой замуудад маш доогуур үзүүлэлттэй гарсан байна. Мөн олон цагаар дэлгэцтэй харьцсан хүүхэд хэл яриагаар илэрхийлэх болон хэлний боловсруулалт буюу аливаа зүйлийг нэрлэж дуудах хурд нь удаан байгааг тогтоожээ.Үүний дараагаар судлаачид Screen Q үнэлгээний хариуг MRI-тай харьцуулсан нь мэдрэлийн эсүүдийн миелинжилтийн түвшинг харуулсан байна. Энэ нь мэдрэлийн эс хоорондын дохио дамжуулалтыг түргэсгэх мөн тусгаарлах үүрэгтэй мэдрэлийн эсүүдийн холбоосыг хучдаг бүтэц юм. Доктор Хаттон мэдрэлийн эсийг бүрхэж буй миелин бүрхүүлийн хэмжээ нь хэлний болон төв мэдрэлийн эсүүдийн идэвхижилтэй шууд хамааралтай байгааг онцолсон байна. Доктор Хаттон хэлэхдээ “ Тархинд болж буй үйл явцаас хамааран тухайн хүүхдийн тархи яаж ч өөрчлөгдөж хувирах чадвартай уян хатан зүйл гэдгийг онцлох байна. Бяцхан хүүхдүүдэд тархины харилцаа холбоог нь хүчирхэгжүүлж эрүүл саруул байхад туслах дадлага үйл хэрэгтэй. Хэрвээ дэлгэцийн цаг нь хүүхдээс түүний асран хамгаалагчтайгаа ярих болон тоглох цагийг орлож байгаа бол хүүхэд бага насанд л тохиох тархины хөгжлийн гайхалтай ач тусыг бүрэн хэмжээгээр авч чадахгүй байна гэж ойлгож болно.” гэжээ. Энэхүү судалгаагаар дэлгэцийг шууд хор нөлөөтэй эсвэл эцэг эхүүд үзэхийг зөвшөөрч буйг буруутгах гээгүй юм. Харин ч хүүхдийн тархины хөгжил хэлбэржилтийн талаар нэг зүйл бодуулж мөн ямар төрлийн үйл хөдлөлүүд нь хамгийн хэрэгтэй болон бүтээлч байхад туслах тэдгээр түлхүүр нь эцэг эхийн гарт байгаа талаар сануулсан юм. Энэ нь ном унших, тоглох, үлгэр ярих, гадаа цагийг өнгөрөөх болон бусад үйлүүд бяцхан үрийн тань амьдралыг дүүргэж байдаг гэсэн санаа юм.
Эцэст нь зарим хүүхэд дэлгэц ширтсэнээс болж бусдаас дутуу хөгжиж байгаадаа бус харин бага балчир насанд нь тохиох амьд харилцаа, идэвхитэй үйлдлүүд нь дэлгэцийн хараат байдлаас болж амьдралаас шахагдан гарч болохгүй гэж хэлэхийг зорьсон юм.
Шинэ бүтээгдэхүүн, онцгой урамшууллын талаар мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл имэйл хаягаа бүртгүүлнэ үү.