Та стрессээс хэрхэн ангижрах аргаа олохгүй л байна уу?

Толгойд түмэн бодол эргэлдэж, сэтгэл санаа тогтворгүйтэж, ямар нэгэн таагүй мэдрэмж төрж, утга учиргүй бухимдаж байна уу? Эдгээр түмэн асуудлуудаас хэрхэн, яаж гарах аргаа олохгүй байгаа юм биш биз?! Тэгвэл бид энэ удаагийн дугаараар стрессээс хурдан ангижрах аргыг санал болгож байна. 

 

Стрэссээс ангижрах хамгийн энгийн арга бол дасгал хөдөлгөөн юм. Дасгал хөдөлгөөн нь таны бие махбодын эрүүл мэнд, бие бялдар, бэлгийн амьдралыг сайжруулж мөн наслалтыг тань уртасгадаг байна. Гэхдээ энэ нь ихэнхи хүмүүсийг идэвхитэй байлгахад нөлөөлдөг хүчин зүйлүүд биш юм. Дасгал хөдөлгөөн нь маш сайхан мэдрэмжийг төрүүлдэг учир хүмүүс идэвхитэй дасгал хийх хандлагатай байдаг. Тэд өдрийн турш эрч хүчтэй, шөнийн цагаар илүү сайн унтдаг, хурц ой санамжтай байдаг бөгөөд өөрсдийгөө болон амьдралаа илүү тайван, эерэгээр мэдэрдэг байна.  



  • Дасгал ба сэтгэл хямрал 


    Дасгал нь олон шалтгаант сэтгэл хямралын эсрэг хамгийн хүчтэй тэмцэгч юм. Тархины өсөлт өөрчлөлтийг дэмжиж, үрэвслийг бууруулан тайван амгалан байдлыг бий болгодог байна. Мөн таны тархийг эрчим хүчээр хангаж, сайхан мэдрэмж төрүүлдэг эндорфин бодисыг ялгаруулдаг.  Эцэст нь дасгал хөдөлгөөн нь танд сэтгэл хямралыг тэжээж байдаг сөрөг бодлуудын циклээс гарах тайван байдлыг олох боломжийг олгож байдаг. 


    Дасгал ба Стресс 


    Стресстсэн үед бие чинь танд ямар мэдрэмж өгдгийг та анзаарч байсан уу? 


    Таны булчингууд ялангуяа нүүр, хүзүү, мөрөнд чинь хурцадмал байдал үүсч арын хүзүү, толгой өвдөж зовуурилдаг. Таны цээж чангарч, цохилт өгөх, булчин чангарах гэх мэт зовуурыг мэдэрч магадгүй юм. Мөн нойргүйдэл, зүрх дэлсэх, цээж хорсох, гэдэс өвдөж гүйлгэх, шээлгэх зэрэг асуудал тулгарч магадгүй. Эдгээр бүх шинж тэмдгүүд сэтгэлийн түгшүүр, таагүй байдал нь илүү их стрессийг бий болгож таны оюун ухаан бие махбодын хооронд харгис циклийг үүсгэдэг. Дасгал хөдөлгөөн нь энэхүү циклийг арилгах үр дүнтэй арга юм. Тархинд эндорфиныг ялгаруулахаас гадна булчинг тайвшруулж, бие махбодын хурцадмал байдлыг намжаадаг байна. Бие болон оюун ухаан хоорондоо нягт холбоотой байдаг тул таны бие эрүүлжсэн үед таны бодол ч мөн адил эрүүлждэг.  



    Дасгал хийхгүй байгаадаа шалтаг тоочиж байна уу? 


    “Би дасгал хөдөлгөөнийг үзэн яддаг” 


    Бидний ихэнх нь яг ижил мэдэрдэг. Хэрэв фитнесст хөлрөх, гүйлтийн зам дээр гарах нь цаг өнгөрөөх сайхан санаа биш бол та дуртай зүйлээ хайж олохыг хичээгээрэй. Жишээ нь бүжиглэх, биеийн тамирын дасгал хийх нь танд тааламжтай мэдрэмжийг өгч магадгүй юм. Мөн цэцэрлэгт хүрээлэнгээр алхах, найзтайгаа хамт дэлгүүр хэсэх, гүйх, дуртай дуугаа сонсон дугуй унаж болох юм.  


    “Би маш их завгүй байдаг” 


    Дасгал хийхийн тулд их хугацаа хэрэгтэй гэж битгий бодоорой. Хоногт 5, 10 эсвэл 15 минут идэвхитэй хөдөлгөөн хийх нь үр дүнгээ өгдөг. Хэрэв та долоо хоногийн турш завгүй байдаг бол амралтын өдрүүддээ өөртөө цаг гаргаж байгаарай.  


    “Би ядарч байна”  


    Эсрэг тэсрэг санагдаж магадгүй ч дасгал хөдөлгөөн нь ядаргаа тайлж, урт хугацааны туршид эрч хүчийг нэмэгдүүлж байдаг. Тогтмол дасгал хийснээр та үргэлж эрч хүчтэй, сэргэг байх болно.  


    “Би хэт тарган” , “Би хэт хөгшин” эсвэл “Миний эрүүл мэнд тийм ч сайн биш” 


    Өмнө дасгал хөдөлгөөн хийж байгаагүй хэт хөгшин эсвэл хэт тарган байсан ч хамаагүй бие бялдрын чийрэгжүүлэлтийг эхлүүлэхэд хэзээ ч оройтдоггүй.  



    Урам зориг ав !! 

    

    Эрүүл мэнд, фитнессийн сэтгүүл унших эсвэл вэбсайтаар зочилж идэвхитэй дасгал хөдөлгөөн хийдэг хүмүүсийн түүх, зургуудаас урам зориг аваарай. Заримдаа эрүүл хооллодог, эрүүл чийрэг биетэй хүмүүсийн зураг, зөвлөгөө нь урам зориг өгч танд түлхэц болох болно. Мөн дасгал хийх явцаа тэмдэглэж аваарай. Аливаа зүйлийг тэмдэглэж авах нь таны өөртөө өгсөн амлалтаа биелүүлэх хариуцлагыг бий болгоно. Хожим нь та эхэлсэн газраа эргэж харахад танд урам өгөх болно.



Шинэ нийтлэлийн мэдээлэл авах

Та имэйл хаягаа үлдээснээр танд хэрэгтэй зөвлөгөө, нийтлэлийн мэдээллийг цаг алдалгүй авах боломжтой.

Биднийг дагаарай
Их уншсан нийтлэлүүд
Бидэнтэй нэгдэх

Шинэ бүтээгдэхүүн, онцгой урамшууллын талаар мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл имэйл хаягаа бүртгүүлнэ үү.