Та жирэмсэн болохоор төлөвлөж байгаа бол
Та жирэмсэн болсон байх магадлалтай бол
Та жирэмсэн бол манай нийтлэлд анхаарлаа хандуулаарай. Энэ удаагийн нийтлэлээрээ бид эрдэмтдийн хийсэн согтууруулах ундааны сонирхолтой туршилтыг танд хүргэж байна.
Жирэмсэн эмэгтэйн уусан согтууруулах ундааны 60-70% нь урагт нөлөөлдөг
Жирэмсний эхний 3-4 долоо хоногт согтууруулах ундаа хэрэглэх нь ургийн тархины хөгжилд сөргөөр нөлөөлдөг болох нь нотлогдсон байдаг. Сүүлийн судалгаагаар жирэмсний эхний 3-4 долоо хоногоос өмнөх хугацаанд согтууруулах ундаа хэрэглэх нь ургийн тархин дахь үйл ажиллагаа өөрчлөгдөх, яваандаа тархины бүтцэд өөрчлөлт орж эхэлдэг. Ихэнхи эмэгтэйчүүд жирэмсэн болсноо мэдээгүйн улмаас жирэмсний эхний хугацаандаа согтууруулах ундаа хэрэглэх нь урагт тархины өөрчлөлтийг өдөөдөг болох нь судалгаагаар тогтоогдсон байна.
Доктор Каминен хэлэхдээ : “ Судалгааны үр дүн нь жирэмсний эрт үе шатандаа архи хэрэглэх нь генийн зохицуулалтыг өөрчилдөг гэсэн бидний таамаглалыг дэмжиж өгнө. Энэ нь согтууруулах ундаанаас үүдэлтэй хор хөнөөлийг оношлоход ач холбогдолтой байх болно. Оношилгоо хийхэд туслах механизм, биологийн маркерыг судалж үзээд гарах хор уршгийн шаардлагатай дэмжлэгийг бид эрт санал болгож чадна. Дөнгөж төрсөн нярайн амнаас авсан дээжис нь жирэмсний эрт үеийн архины хор хөнөөлийн хэмжээг тодорхойлж чаддаг ” гэжээ. 2014 оны 1 сард Medical News сонины мэдээллэснээр Cleveland мужийн Кейс Вестерн Резерв их сургуулийн судлаачдын хийсэн судалгаагаар үр хөврөлийн зүрхний зургийг гаргасан нь хүмүүст жирэмсэн үеийн согтууруулах ундааны хэрэглээ нь урагт зүрхний гажиг үүсгэдэг талаарх мэдлэгийг нь нэмэгдүүлнэ гэсэн байна.
Шинэхэн хүнээ өлгийдөж авна гэдэг эмэгтэй хүний хувьд шинэ амьдрал эхлүүлэхтэй ижил юм. Тийм ч учраас эхчүүд хүүхдээ тээх хугацаандаа эрүүл зөв хооллож, архи тамхи хэрэглэхгүй байх нь бяцхан үрээ эсэн мэнд өлгийдөж авахад нэн тустай байдаг.
Шинэ бүтээгдэхүүн, онцгой урамшууллын талаар мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл имэйл хаягаа бүртгүүлнэ үү.