Кофенд дурлагсдад...

Өдөр бүрийнхээ кайфыг кофеноос авдаг эрч хүчтэй кофенд дурлагсдадаа зориулж бяцхан зөвлөмжийг хүргэж байна. 

Өглөө бүрийг эрч хүчтэй эхлүүлэхэд тусалдаг номер 1 сэргээш бол яахын аргагүй Кофе. Та кофег эрүүл мэндэд ашиг тустай гэдгийг олон удаа сонсож бас уншсан байх. Өдөрт 1-4 аяга кофе уух нь зүрх судасны өвчин, чихрийн шижин, мөн хавдрын өвчлөлөөс сэргийлдэг. Харин хэтрүүлэн хэрэглэх нь зүрх дэлсэх, мэдрэлийн эмгэг, нойргүйдэлд хүргэдэг. 2020 онд хийгдсэн 95 судалгааны үр дүнгээс харахад хүн кофе болон бусад уух зүйлсээс өдөрт авах кофеины хэмжээгээ 400 миллиграммаас ихдүүлж болохгүй хэмээн зөвлөсөн байна (Энэ нь 250мл 4 аягатай тэнцэнэ) Эрдэмтдийн хэлж буйгаар “Кофе нь бусад кофеин агуулсан уух зүйлстэй харьцуулбал кофеин болон бусад бодисыг агуулдаг тул илүү ашиг тусаа өгдөг. Мөн магни, кали, B аминдэмийг агуулдаг учир стрессийг бууруулж, бодисын солилцоог сайжруулдаг” хэмээсэн юм.

Кофены үрийг шүүлтүүр ашиглан (цаасан шүүлтүүр байвал сайн) чанаж уух нь эрүүл мэндэд ялангуяа ахимаг насны хүмүүст сайн нөлөөтэй. Судлаачид 20 орчим жилийн турш кофег өдөр тутамдаа хэрэглэдэг 20-79 насны 500 мянган хүнээс судалгаа авч үзэхэд дээрх аргаар кофе чанаж өдөрт 1-4 аягыг хэрэглэдэг 60-с доош насны хүмүүсийн артерийн өвчлөл мөн нас баралтын түвшин бага байсан нь батлагджээ. Мөн шүүгээгүй кофены найрлагад холестериныг нэмэгдүүлдэг детирпен агуулагддаг бөгөөд нэг аяга шүүгээгүй кофенд шүүсэн кофеноос 30 дахин илүү детирпен агуулагддаг байна. Иймээс кофе чанахдаа шүүлтүүр ашиглах, мөн өдөрт 4-с илүү аягыг хэрэглэхгүй байхыг танд зөвлөж байна.

Шинэ нийтлэлийн мэдээлэл авах

Та имэйл хаягаа үлдээснээр танд хэрэгтэй зөвлөгөө, нийтлэлийн мэдээллийг цаг алдалгүй авах боломжтой.

Биднийг дагаарай
Их уншсан нийтлэлүүд
Бидэнтэй нэгдэх

Шинэ бүтээгдэхүүн, онцгой урамшууллын талаар мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл имэйл хаягаа бүртгүүлнэ үү.