Таны зүрхэнд хор хөнөөл учруулж болох 3 нэмэлт тэжээл

Та өөрийнхөө зүрхний эрүүл мэндэд санаа тавьдаг бол танд нэмэлт тэжээлүүд бус харин эрүүл хооллолт, тогтмол дасгал хөдөлгөөн, стрессээ хянах гэх мэт маш олон стратеги хэрэгтэй. Танд л гэж сануулахад нэмэлт бүтээгдэхүүнүүд нь АНУ-н хүнс ба эмийн захиргааны (FDA) чанарын үнэлгээгээр үнэлэгдээгүй л бол тухайн бүтээгдэхүүнд ямар орц, хэр хэмжээтэйгээр орсон эсэхийг нь мэдэх аргагүй юм. Тэдгээр бүтээгдэхүүн нь эмчийн жороор олгодог эмнээс ялгаатай нь үр өгөөжөө өгдөг эсвэл аюулгүй гэсэн баталгаагүйгээр худалдаалагддаг. 

Доорх 3 нэмэлт тэжээлүүд нь шошго дээрээ эрүүл мэндэд сайн гэсэн амлалтыг “хадсан” хэдий ч эсрэгээрээ таны эрүүл мэндэд аюул заналхийлж байж болох юм. 

 1. Улаан будаа

Энэхүү будаа нь цагаан будааг исгэн гаргаж авдаг хүнсний нэмэлт бүтээгдэхүүн бөгөөд холестерины хэмжээг бууруулдаг Monacolin K хэмээх бодисыг агуулдаг.

  

#Эрсдэл : Таны хэрэглэж байгаа нэмэлт бүтээгдэхүүнд Monacolin K нь их бага хэмжээтэйгээр янз бүр агуулагддаг бөгөөд мэдэх боломжгүй байдаг. Харвардын анагаах ухааны дэд профессор, доктор Питер Коэн хэлэхдээ “Хүнсний нэмэлт тэжээлүүд түүний дотроос улаан будааг хэтрүүлэн хэрэглэх нь булчингийн задрал мөн амь насанд аюул учруулж болох биеийн бусад системийг гэмтээж болзошгүй” хэмээн зөвлөсөн байна.  


  2.  L-arginin

L-arginin нь цусны даралт бууруулах, цусны эргэлтийг хурдасган улмаар судсыг тэлдэг амин хүчил юм. Мөн булчингийн массыг нэмж давхар өөхийг шатаадаг учир ихэвчлэн фитнесээр хичээллэдэг хүмүүс хэрэглэх нь элбэг байдаг.  

#Эрсдэл : Зүрхний өвчтэй хүмүүс энэхүү нэмэлт тэжээлээс зайлсхийх хэрэгтэй. Судлаачид L-arginin хэрэглэгчдээс 6 хүн зүрхний шигдээсээр нас барсан нь тухайн бүтээгдэхүүнийг ямар хор хөнөөлтэй вэ гэдэг нь ойлгомжтойг тайлбарласан юм. Хэрэв та даралт бууруулах мөн цус шингэлэх зорилгоор давхар эм хэрэглэж байгаа үед L-arginin нь цусны даралтыг хэт бууруулах мөн цус алдах эрсдэлийг нэмэгдүүлж болзошгүй юм. 


 3.   Сармисны тэжээл 


Сармисны эм бэлдмэл, нэмэлт тэжээлүүд нь холестерины хэмжээ болон цусны даралтыг багасгана гэсэн амлалтыг бидэнд өгдөг. Шинэхэн сармис, хатаасан нунтаг сармисны ханд агуулсан нэмэлтүүд нь холестеринд хэрхэн нөлөө үзүүлдэг талаарх маш олон төрлийн судалгаанууд байдаг.  


#Эрсдэл : Сармисны бэлдмэл нь бусад эм бэлдмэлээс илүү аюул учруулдаг. Жишээ нь цус алдах, холестериныг бууруулах бус булчинг гэмтээх, цусны даралтыг хэт буулгах гэх мэт сөрөг үр нөлөөг үзүүлнэ.


 ХАРВАРДЫН ЭРДЭМТЭД ЮУ ГЭЖ ЗӨВЛӨЖ БАЙНА ВЭ? 


Эрдэмтэд кальцийг яс, шүд, мэдрэл, цусны эргэлт, мөн зүрхний эрүүл мэндэд нэн чухал үүрэгтэй хэмээн зөвлөж байна. 50 ба түүнээс дээш насны хүмүүс өдөрт 1000-1200 мг кальцийг авах шаардлагатай. Энэхүү шаардлагатай кальциа хоол хүнсний бүтээгдэхүүнээс авч болно.Жишээ нь сүү сүүн бүтээгдэхүүн, навчит ногоонууд, кальциар баяжуулсан жүржийн шүүс, сардин болон яргай загас, бүйлс, дүпү, хулуу гэх мэт... Ихэнх хүмүүс өдөрт дор хаяж 700мг-г хоол хүнснээсээ авдаг бөгөөд кальциа нөхөхийн тулд бага тунтай (500мг) кальци нөхөх эм бэлдмэлийг хэрэглэж болно. Хамгийн чухал нь та хүссэн хэмжээгээрээ кальци авч болохгүй бөгөөд хэрэв ихэдсэн тохиолдолд цусан дахь кальци хэвийн хэмжээнээс хэтэрч дотор муухайрах, бөөлжих, толгой эргэх гэх мэт шинж тэмдгүүд илэрдэг. Мөн бөөрний өвчлөл, түрүү булчирхайн хорт хавдар үүсгэх эрсдэлийг үүсгэдэг байна.  


 Хэрэв та шинэ нэмэлт тэжээл хэрэглэх гэж байгаа бол таны хэрэглэдэг эм бэлдмэлтэй харшлах эсэх мөн хэр хэмжээтэйгээр хэрэглэхийг эмчээсээ заавал зөвлөж асуугаарай. 


Эх сурвалж : https://www.health.harvard.edu/ 

 

 

Шинэ нийтлэлийн мэдээлэл авах

Та имэйл хаягаа үлдээснээр танд хэрэгтэй зөвлөгөө, нийтлэлийн мэдээллийг цаг алдалгүй авах боломжтой.

Биднийг дагаарай
Их уншсан нийтлэлүүд
Бидэнтэй нэгдэх

Шинэ бүтээгдэхүүн, онцгой урамшууллын талаар мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл имэйл хаягаа бүртгүүлнэ үү.