Тамхи түрүү булчирхайн хорт хавдар үүсгэдэг үү?

Энэ удаагийн нийтлэлээ эрчүүдийнхээ эрүүл мэндийн боловсролд зориулан Харвардын их сургуулийн эрдэмтдийн судалгаан дээр үндэслэн бичсэн нийтлэлийг орчуулан бэлтгэлээ. Хэрэв та өдөр тутамдаа тамхи татдаг эсвэл таны эргэн тойронд тамхинаас хамааралтай хүн байвал энэхүү нийтлэлийг заавал уншихыг зөвлөж байна.

Тамхи татах гэдэг нь биеийн хэрэгцээт зүйл огтхон ч биш бөгөөд харин эсрэгээрээ хүний бие эрхтнийг сүйрүүлэх нэг ёсны ХОР юм. Тамхинд 4800 гаруй төрлийн химийн бодис, нэгдэл байдаг ба үүнээс 250 нь хорт хавдар үүсэхэд нөлөөлдөг туйлын аюултай хорт бодис юм.

2018 онд Австрийн судалгааны баг тамхийг зүрх, уушги, давсаг, бөөрний хорт хавдраас гадна түрүү булчирхайн хорт хавдар тусах магадлалыг нэмэгдүүлдэг болохыг баталсан байна. 2014 онд судлаачид 4 сая гаруй эрчүүдийг хамарсан нийт 51 судалгааг нэгтгэн дүгнэсний үр дүнд тамхи татдаг хүмүүс, татдаггүй хүмүүстэй харьцуулахад түрүү булчирхайн хорт хавдраар нас барах магадлал 24%-р өндөр байгааг баталжээ. Мэргэжилтнүүд тамхи нь хүнийг маш олон замаар үхэлд хүргэдэг бөгөөд тэр дундаас тамхинаас хамааралтай хүмүүс богино наслах эрсдэл нь илүү өндөр байна гэж үзэж байгаа юм.

Австрийн судлаачид түрүү булчирхайн хорт хавдрын эмчилгээнд ороод удаагүй байгаа тамхины хамааралгүй болон тамхинаас хамааралтай нийт 22 мянга гаруй эрчүүдийг сонгож 6 жилийн турш тэднийг хянасан бөгөөд маш тодорхой үр дүн гарсан юм. Тамхинаас хамааралтай хүмүүс нь өвчний улмаас нас барах магадлал (89% өндөр) тамхинаас хамааралгүй хүмүүсээс харьцангуй өндөр байсан юм. Нэмж дурдахад хорт хавдар тархах эрсдэл нь 151% өндөр байсан бөгөөд хагалгааны дараа түрүү булчирхайн эсрэг төрөгчийн хэмжээ нь нэмэгдэх эрсдэл 40% буюу хорт хавдар нь дахин идэвхжиж байгааг харуулж байна.

Тамхи татдаг хүмүүсийн хорт хавдрын аюулт бодис нь түрүү булчирхайгаар дамжин тодорхой хэмжээгээр шээсэнд ялгарч байдаг.Тамхи татах нь хорт үрэвслийн түвшинг нэмэгдүүлдэг бөгөөд зөвхөн тамхинаас гадна хөдөлгөөний дутагдал мөн согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх гэх мэт амьдралын буруу хэв маягаас түрүү булчирхайн эмгэг үүсдэг.

Харвардын анагаах ухааны сургуулийн профессор Марк Гарник : “Тамхи татдаг зарим өвчтөнүүд энгийн хоолны дэглэмээ өөрчлөх мөн нэмэлт тэжээл гэх мэт хорт хавдрын эрсдэлийг бууруулахад огтхон ч ашиг тусаа өгөхгүй зүйлсэд санаа зовдог. Хэрэв та тамхинаас хамааралтай мөн түрүү булчирхайн эмгэгтэй эсвэл урьдчилан сэргийлэх талаар санаа зовж байгаа бол эрсдэлийг нь хэрхэн бууруулах ганцхан зөвлөгөөг танд зөвлөмөөр байна. Зүгээр л тамхи татах зуршлаа яг одоо ЗОГСОО!!!

Эх сурвалж : https://www.health.harvard.edu/

Шинэ нийтлэлийн мэдээлэл авах

Та имэйл хаягаа үлдээснээр танд хэрэгтэй зөвлөгөө, нийтлэлийн мэдээллийг цаг алдалгүй авах боломжтой.

Биднийг дагаарай
Их уншсан нийтлэлүүд
Бидэнтэй нэгдэх

Шинэ бүтээгдэхүүн, онцгой урамшууллын талаар мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл имэйл хаягаа бүртгүүлнэ үү.