Кофены шаар ямар ашиг тустай вэ?

Та уусан кофеныхоо шаарыг хаячихдаг юм биш биз? Өмнө нь бид кофены эрүүл мэндэд үзүүлэх ашиг тусын талаарх зөвлөгөөг танд хүргэж байсан бол энэ удаагийн нийтлэлээрээ кофены шаар таны гоо сайханд хэрхэн нөлөөлдөг талаарх зөвлөгөөг бэлтгэн хүргэж байна.

Кофе нь зөвхөн эрүүл мэндэд ашиг тустайгаар барахгүй бидний арьс, үс зэрэгт сайнаар нөлөөлдөг антиксиодант бодисыг агуулдаг. Та уусан кофеныхоо шаарыг хаяхгүйгээр арьс, үснийхээ арчилгаандаа хэрэглэх доорх 8 аргыг туршаад үзээрэй.

1.            Гуужуулагч

Кофены шаар нь таны арьсанд тохирох хамгийн шилдэг гуужуулагч байх болно. Усанд уусдаггүй тул арьсны үхэжсэн эд эсийг гуужуулж сэргээдэг. Кофены найрлага дахь бодисууд болох антиоксидант болон кофеины хүчил нь коллагены түвшинг нэмэгдүүлж, эсийн хөгшрөлт явагдахаас сэргийлж арьсыг эрүүл өнгөлөг болгоход тусалдаг болох нь 2013 оноос хойш хийгдсэн судалгаануудаас харж болно.

Скраб бэлдэх :

-          1 аяга кофены шаар

-          2 хоолны халбага бор сахар

-          1 /4 аяга коконат буюу наргил модны самрын тос

Усанд орсныхоо дараа бэлдсэн скрабаараа биеэ үрэн усаар зайлж угаах бөгөөд 7 хоногтоо 2-3 удаа хэрэглэж болно.

2.          Хавдсан нүдэнд

 Кофены найрлага дахь хлорогенийн хүчил болон бусад найрлага нь нүдний ойр орчмын үрэвслийг бууруулж арьсыг чангалдаг бөгөөд нүдний доор хуримтлагдсан шингэнийг шимэгдүүлдэг байна. Ингэхийн тулд та нүдний ойр орчимдоо сайтар нунтагласан кофены шаар түрхээд үзээрэй.

3.           Нарнаас хамгаалахад

Кофены найрлага дахь антиоксидант болон полифенол нь нарны хэт ягаан туяанаас үүсэх хөгшрөлтөөс таны арьсыг хамгаалдаг. 2015 онд кофе болон бусад бүтээгдэхүүнээс полифенол авдаг 30-60 насны Япон эмэгтэйчүүдийг судалгаанд хамруулахад тэдний нүүрэн дээр нарны хэт ягаан туяанаас үүссэн нөсөө толбо харьцангуй бага байжээ.

4.           Целлюлит арилгахад

Хэрэв танд целлюлит асуудал болж байгаа бол кофены шаар танд тусална. Кофены шаарыг биеийнхээ целлюлиттэй хэсэгтээ зузаан түрхэн эрчимтэй массаж хийгээрэй. Мөн хэт таргалалт болон жирэмслэлтээс үүдсэн арьсны язралтыг арилгахын тулд кофены шаарыг оливын тостой хольж, язралт үүссэн хэсэгтээ тавин 20 минут байлгасны дараа чийгтэй халуун алчуураар цэвэрлэж чийгшүүлэгч лосьон хэрэглэж болно.

5.          Батганы эмчилгээнд

Антиоксидант, сэргээш, хлорогены хүчил нь нүүрний батгатай тэмцэх хамгийн үр дүнтэй скраб болдог. Нүүрэн дээр түгээмэл үүсдэг бактери болох пропионибактериум нь тос болон үхэжсэн арьсны эсүүдтэй холилдож арьсны нүх сүвийг бөглөж улмаар нянгаар халдварласнаас үүдэн батга гардаг. Нүүрээ кофены шаараар гуужуулж цэвэрлэх нь арьсны үхэжсэн эд эсийг цэвэрлэхэд тусална.

6.         Хөлний арчилгаанд

Кофены шаар нь таны хөлний арьсыг цэвэрлэж хатуурсан болон үхэжсэн хэсгийг гуужуулан толигор болгох, зөөлрүүлэхэд маш үр дүнтэй байдаг.

 Хэрхэн хэрэглэх вэ?

Багахан кофе чанаж кофе болон кофены шаарыг холин жижиг саванд хийж хөлөө дүрэн хэсэг хугацаанд байлгаад асуудалтай хэсгээ үрж арилгана.

7.           Толгой болон үсэнд

Эрдэмтэд бодисын хүчиллэг шинж чанарыг pH-н түвшингээр хэмждэг бөгөөд pH хэмжээ 7-с бага бол хүчиллэг, 7-с их бол шүлтлэг гэж үздэг байна. Үсний ширхгийн pH нь 3.67 байдаг бол толгойны pH нь 5.5 байдаг. Үсний pH хэмжээнээс их pH-тэй бүтээгдэхүүн хэрэглэх нь хуйх хуурайшиж гэмтэх, тослогтох шалтгаан болдог. Кофен дахь pH хэмжээ нь дунджаар  4.85-5.10 байдаг. Хүйтэн кофегоор үсээ зайлах эсвэл шаараар нь хуйхаа үрэх зэрэг нь хуйхны pH түвшинг тэнцвэржүүлдэг гэж үздэг байна.

8.           Үсний өнгө

Кофе нь үсийг бэхжүүлж, уналтаас сэргийлэхээс гадна байгалийн өнгийг бага зэрэг бараан болгож өгдөг. Хэрэв та эрүүл урт, мөн хортой будаг ашиглалгүйгээр үсний өнгөө бараан  болгомоор байвал доорх аргыг туршаад үзээрэй.

Хэрхэн хэрэглэх вэ?

Багахан хэмжээний кофе чанан тасалгааны температурт хөргөн толгойдоо жигд түрхэх маягаар массажлаж өгнө. Шүршүүрийн малгай өмсөж 30 минутаас 3 цаг хүртэл байлгасны дараа усаар зайлна.

Шинэ нийтлэлийн мэдээлэл авах

Та имэйл хаягаа үлдээснээр танд хэрэгтэй зөвлөгөө, нийтлэлийн мэдээллийг цаг алдалгүй авах боломжтой.

Биднийг дагаарай
Их уншсан нийтлэлүүд
Бидэнтэй нэгдэх

Шинэ бүтээгдэхүүн, онцгой урамшууллын талаар мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл имэйл хаягаа бүртгүүлнэ үү.