Монголчууд бид 2020 оныг гэртээ хөл хорионд өнгөрөөсөн гэхэд хилсдэхгүй байх. Зарим хүмүүс нь энэ хугацааг боломж хэмээн харж өөр өөрсдийн дуртай, хийхийг хүссэн зүйлээ хийж зарим нь онлайнаар өөрийгөө хөгжүүлж байна. Одоогоор бид аль хэдийн 7 хоногийг хөл хорионд өнгөрөөжээ. Энэ хугацаанд та юу хийж өөртөө ямар хөрөнгө оруулалт хийсэн бэ?
Цөөхөн хэдхэн хоног үлдсэн гэлгүй та доорх санаануудыг яг одооноос эхлэн хэрэгжүүлээрэй
1. Дараа уншина гээд хойшлуулсан номоо унш
Хөл хориотой үед ном уншихад хамгийн таатай боломжтой үе юм. Өөрийгөө хөгжүүлэх аргууд дээр яагаад ном уншихыг зөвлөдөг вэ? Ном уншсанаар таны тархинд дасгал болохоос гадна үгийн баялагыг сайжруулж, стресс бууруулж, сэтгэн бодох чадварыг нэмэгдүүлдэг. Зөгнөлт, шинжлэх ухааны ном гэх мэт өөрийн сонирхсон төрлийн номноос худалдаж аваад яг одоо уншиж эхэл. Хэрэв та мөнгөнд санаа зовж байгаа бол Амазон дээрээс хуучин номнуудыг үнэгүй татаж болдог учир бүү шалтаг тоочоорой. Магадгүй танд унших нь уйтгартай санагддаг бол сонсдог ном татаад сонсож болох юм. Танд англи хэл дээрх уншиж болох номын жагсаалтыг энд оруулав - Pharmaceutical Marketing Books (Our Picks) (orientation.agency) 2. Netflix-с баримтат кино үз
Та зурагт үзэх хоббитой бол үр өгөөжөө өгөхгүй янз бүрийн нэвтрүүлэг, кино үзэж цагаа дэмий үрэхээс илүү танд урам зориг өгөх цуврал нэвтрүүлэг, баримтат кино үзэхийг зөвлөж байна. Та өмнө нь огт сонирхож байгаагүй кино цувралуудыг Netflix дээрээс сонгож болох юм.
Өөрийнхөө бодол санаа, өдөрт хийж буй зүйлс, шинээр сурч мэдсэн бүх зүйлсээ тэмдэглэж авах нь хамгийн сайн санаа юм. Нэг хоногийн дараа эсвэл 7 хоногийн дараа тэмдэглэсэн санаагаа харж дахин боловсруулж сайжруулж болох юм. Эдгээр сурсан мэдсэн зүйлээ бусдадаа хуваалцах зорилгоор блог нээгээд хөтөлж болох юм.
4. Үнэгүй онлайн хичээл, курсэд хамрагд
Үнэгүй сургалтанд хамрагдах нь өөрийн чадвараа дээшлүүлэхээс гадна шинэ чадвар суралцах сайхан боломж юм. Хэлний хичээл болон түүх, урлаг соёл, нийгэм, улс төр, хууль эрх зүй зэрэг олон салбарын анхан шатны хичээлүүдийг үнэ төлбөргүйгээр үзэж болох вебсайтыг байршууллаа. All our free courses - OpenLearn - Open University Идэвхтэй дасгал хөдөлгөөн хийхийг хүссэн ч эхлүүлж чадахгүй л байна уу? Хэрэв та дасгал хөдөлгөөн хийхийн ач тусыг харахыг хүсэж байвал шантрах хэрэггүй гэж идэвхтэй үргэлжлүүлэхийг зөвлөмөөр байна. Та үнэгүй утасны аппликэйшн болон Youtube дээрээс маш олон дасгалжуулагчийн бичлэгийг үзэх боломжтой.
Бясалгал бол стрессээ тайлах, тайвшралыг олж авах хамгийн шилдэг арга юм. Чимээгүй орон зайд лаа асаагаад бясалгалын хөгжим сонсох нь таныг гайхалтай тайвширалд хүргэх болно.
7. Гэр бүл, найз нөхөдтэйгөө холбоо тогтоо
Хөл хорионы энэ цаг үед гадуур гарч дотныхоо хүмүүс дээр айлчлах боломжгүй байгаа ч утсаар болон интернэтээр холбогдож мэндийг нь мэдээрэй. Яг энэ үед гэр бүл болон найз нөхөдтэйгөө холбогдож дотно яриа өрнүүлэх нь харилцааг тань улам бат бөх болгох болно.
Та ямар нэгэн уран бүтээлч зүйл хиймээр байгаа бол гар урлал эсвэл магадгүй таны сонирхож буй бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх юу ч хийж болно шүү дээ. Жишээ нь сүлжмэл, лаа хийж сурах, зотон даавуун дээр зурах, эсвэл бүр үнэт эдлэл урлаж болно.
9. Олон нийтийн сүлжээг өөрт хэрэгтэйгээр ашигла
Мэдээж та Facebook, LinkedIn, Twitter, Instagram, Club House зэрэг бүх олон нийтийн сүлжээг өдөр бүр идэвхтэй ашиглаж байгаа байх. Гэхдээ цагаа хий дэмий үрэх зорилгоор бус өөрт хэрэгтэй мэдээллээ олж авах, шинийг сурч мэдэх зорилгоор олон дагагчтай Influencer, Life Coach зэрэг хүмүүсийг дагаж өөрт хэрэгтэй мэдээллийг авч суралцаарай гэж зөвлөж байна.
10. Эрүүл агаарт алх (Хэрэв боломжтой бол..)
Магадгүй та лагерт, эсвэл хүн цөөнтэй газарт ойрхон байгаа бол өдөр бүр цэвэр агаар амьсгалж дасгал хийхийг зөвлөж байна. Ингэснээр танд аз жаргалын даавар ялгарч дархлаа сайжрах болно. Хамгийн гол нь хорио цээрийн дэглэмээ зөрчихгүйн тулд маскаа зүүж, хүнд 2 метр дотор ойртохгүй байхыг хүсье.
Би хэл сурмаар байна гэж хэдэн удаа хэлсэн бэ? Тэр тусмаа өнгөрсөн жил танд олон удаа тохиолдсон байх гэдэгт итгэлтэй байна. Тэгвэл энэ цаг хугацааг ашиглаад өнөөдрөөс эхлэн хичээгээд үзээрэй. Та Memrise болон Duolingo гэх мэт программуудын тусламжтайгаар сурахыг хүсч буй хэлээ үнэ төлбөргүй суралцах боломжтой.
Эцэст нь дурдахад дээрх бүгд санаанаас туршиж үзэх гэж байгаа бол 7 хоногоор өдөр тутмынхаа төлөвлөгөөнд оруулах цагийн хуваарь гаргаарай. Өдөр бүр тухайн үйл ажиллагааны цагийн хуваариа баримталж өөртөө дадал зуршлыг бий болгон хөл хорионд байх хугацаагаа илүү үр бүтээлтэй өнгөрөөгөөрэй.