Эцэг эхчүүд бүгд л хүүхдээ амжилтад хүрч бусдыг манлайлсан гайхалтай нэгэн болоосой гэж хүсдэг билээ. Тэр ч утгаараа хүүхдүүдээ амжилтад хүргэхийн тулд үнэ мөнгө харамлахгүй хүүхдийнхээ боловсролд хөрөнгө оруулдаг нь үнэн.
Гэхдээ зөвхөн үнэтэй их сургууль, коллежид суралцах нь хүүхдийг амжилтад хүргэх тасалбар мөн үү? Бид дээд боловсролоос олон зүйлийг сурдаг ч амьдралын хамгийн чухал боловсрол, чадваруудыг бидэнд заадаггүй. Амжилтын хамгийн чухал гол түлхүүр бол бүтээлч сэтгэлгээ, шантаршгүй байдал, сэтгэлийн хат, болон бусадтай хамтран багаар ажиллах чадварууд юм. Гэхдээ эдгээр чадваруудыг эцэг эхчүүд бид хүүхдэдээ багаас нь үнэ төлбөргүй олгох боломжтой гэдгийг тэр бүр мэддэггүй.
Тэгвэл бид хүүхдийг хэрхэн амжилттай хувь хүн болгон төлөвшүүлэх аргаас хуваалцаж байна.
1. Гүйцэтгэх ур чадварт сургах
Гүйцэтгэх ур чадвар гэдэг нь төлөвлөх, төвлөрөх, шийдвэр гаргах, алдааг олж хурдан шуурхай засаж ажиллах, сэтгэл хөдлөлөө хянах гэх мэт чадварууд юм. Эдгээр нь хүүхэд өсч томрохын хэрээр сурч байдаг чадварууд юм. Эдгээр чадваруудыг хөгжүүлэх олон төрлийн тоглоомууд байдаг бөгөөд эцэг эхчүүд бид хүүхэдтэйгээ хамт тоглох нь хүүхдийг тэрхүү чадварт суралцахад тус болдог.
2. Биеэ даасан хувь хүн болгон төлөвшүүл
Эцэг эхчүүд хүүхдийнхээ биеэ даасан хараат бус байдлыг нь хязгаарлах олон шалтгаантай байдаг. Жишээ нь бид хүүхдээ аюулгүй байгаасай гэж хүсдэг - Гэхдээ тэд өөрсдөө хүрээлэн буй орчноо танин мэдэж, өөрсдөдөө зориулж сонголт хийж сурахгүй бол биеэ даасан хувь хүн болж өсч чадахгүй. Ингэснээрээ тэд заримдаа буруу сонголт хийж алдаа гаргана гэсэн үг юм
Шинэ бүтээгдэхүүн, онцгой урамшууллын талаар мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл имэйл хаягаа бүртгүүлнэ үү.