Лидер хүнд зайлшгүй байх ёстой хамгийн чухал чанаруудын нэг бол сэтгэл хөдлөлийн оюун ухаан буюу EQ юм. EQ гэдэг нь дотоод болон гадаад сэтгэл хөдлөлийг зохицуулах чадварыг хэлдэг. Хэрэв таны EQ өндөр бол та өөрийнхөө сэтгэл хөдлөлийг хянаж, удирдаж чаддаг мөн бусдын сэтгэл хөдлөлийг таньж хэрхэн зөв хариу үйлдэл үзүүлэхээ мэддэг гэсэн үг юм.
EQ өндөртэй удирдагч байж чадсанаар багийн гишүүдтэйгээ илүү сайн харилцаа тогтоож, боловсон хүчний асуудал болон ажлын байрны стрессийг хялбар зохицуулж чаддаг. Бусад чадварын адилаар урт хугацааны тууштай зөв дадал зуршил гэх мэт хүчин зүйлсээс хамаарч энэхүү чадварыг хөгжүүлж болдог.
Тэгвэл ямар зуршил EQ-г хөгжүүлдэг вэ?
1. Идэвхтэй сонсогч бай
Нэн тэргүүнд хамгийн чухал зүйл нь бусдыг анхааралтай сонсох явдал юм. Хэрэв та бусдын яриаг анхааралтай сонсож байгаа бол утас болон бусад хүчин зүйлс таны анхаарлыг огтхон ч сарниулж чадахгүй. Та ярих гэж хүлээх бус харин зүгээр л бүх анхаарлаа ярьж буй хүн рүү чиглүүлэх хэрэгтэй. Ингэснээр тухайн хүний бодол санаа, хүсэл тэмүүлэл, сэтгэл санааг нь илүү сайн ойлгож уншихад тань туслах болно.
2. Тэсвэр тэвчээр
Сэтгэл хөдлөлийн хувьд ухаалаг удирдагчид тэвчээртэй байдаг. Ихэнх удирдагчид ажил хэргийн олон асуудлуудад маш хурдан хариу үйлдэл үзүүлэх хандлагатай байдаг. Харин EQ өндөртэй удирдагчид тэдгээр асуудлууд нөхцөл байдалд маш нухацтай, хүлээцтэйгээр ханддаг байна. Тэвчээр нь танд сэтгэл хөдлөлөө хянаж хариу үйлдэл үзүүлэхэд хугацаа олгож таныг илүү тайван мөн бүх асуудлуудад ухаалгаар ханддаг болоход тусална. Ингэснээрээ илүү эерэг эрүүл ажлын байрны орчинг ажилчиддаа бүрдүүлж
Шинэ бүтээгдэхүүн, онцгой урамшууллын талаар мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл имэйл хаягаа бүртгүүлнэ үү.