Амжилтад хүрсэн хүмүүсийн хэзээ ч цагаа үрдэггүй зүйлс

Бид бүгдээрээ амжилтад хүрэхийг эрмэлздэг боловч өөрсдийн боломж бололцоогоо ашиглахад саад болох зүйлдээ цаг заваа дэмий үрдэг. Хэн нэгэн хэлэхээс нааш үүнийгээ бид мэддэггүй. Би өдөр хоногийг хэрхэн өнгөрөөдөг вэ, цаашдаа хэрхэн цагийг дэмий үрэх биш ухаалгаар зарцуулж ажиллах вэ гэдэгт дүн шинжилгээ хийх нь чухал юм.

Тиймээс цагийг үр бүтээлтэй ашиглаж чаддаг, амжилттай хүмүүс хэзээ ч цаг заваа гарзаддаггүй 7 зүйлийг танд сонирхуулж байна. Та яг одооноос өөртөө хэрэгжүүлээд үзээрэй.

  1.      Амжилттай хүмүүс нийгмийн сүлжээнд татагддаггүй

Фэйсбүүкийн мэдэгдлээ шалгах, Инстаграм дээрх зургуудыг гүйлгэх, твиттерийн жиргээнүүдийг унших энэ бол бидний өдөр тутмын амьдралын нэг хэсэг. Гэхдээ үүнд хэр их цаг зарцуулж байгаагаа хянахгүй бол хийх ёстой зүйлсээ амжуулж чадахгүй нүд ирмэхийн зуур л цаг хугацаа өнгөрөх болно.

Тиймээс аппликэйшны мэдэгдлүүдээ хааж хийх ёстой зүйлдээ сэрүүлэг тавих гэх мэт сошиал дахь хэрэглээгээ багасгах цаг хугацааны хязгаарлалт хий. Бүх ажлаа дуусгасны дараа л олон нийтийн мэдээллийн хэрэгслийг зөвхөн шагнал болгон ашигла.

1.         2.     Амжилттай хүмүүс заавал өдрийнхөө төлөвлөгөөг гаргадаг

Амжилтад хүрсэн хүмүүс өөрийн амжилтад хүрэхэд хэрэгтэй зүйлсэд төвлөрч өөрийн зорилгоо болгон ажилладаг. Тэд хэзээ ч өдрийн төлөвлөгөө гаргалгүйгээр өдрийг өнгөрөөдөггүй. Өдөрт хийх ёстой ажлуудаа жагсаан бичдэг. Гэхдээ урт жагсаалт бус хамгийн чухал 2-3 ажлыг зорилт болгон хийх хэрэгтэй. 

   3.         Амжилттай хүмүүс сэтгэл хөдлөлөө зөв зүйлд зарцуулдаг

Хэрэв та амжилттай амьдралд хөл тавихыг хүсч байвал таны амьдралд эерэгээр нөлөөлөх зүйлс дээр анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй.Амжилттай хүмүүс сэтгэл хөдлөл, энергийг нь шавхдаг зүйлсэд цагаа үрдэггүй.

Ямар нэгэн зүйл хийхээсээ өмнө таны амьдралд эерэгээр нөлөөлж чадах уу гэдгийг бодох хэрэгтэй. Хийхийг хүсэхгүй байгаа зүйлдээ “Үгүй” гэж хэлж чаддаг байх нь хэрэггүй зүйлдээ цаг зав, энергиэ хүчээ дэмий зарцуулахаас сэргийлж чадна.

   4.        Амжилттай хүмүүс сөрөг хүмүүстэй харьцдаггүй

Үүнд тантай хамт хамгийн их цаг хугацааг өнгөрүүлдэг хүмүүс ч багтана. Та хамгийн шилдэг нь байхыг хүсвэл эерэг энергитэй хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлэх хэрэгтэй. Хэрэв та өндөрт нисэхийг хүсч байгаа бол таныг дарамтанд оруулж байгаа сөрөг зүйлсийг өөрөөсөө холдуулах хэрэгтэй.

    5.       Амжилттай хүмүүс өнгөрсөндөө амьдардаггүй.

Амжилтад хүрсэн хүмүүс бүгд алдаа гаргадаг. Бүх л хүн алдаа гаргадаг. Амжилтад хүрэх гол түлхүүр бол алдаагаа дахин давтахгүй байх, алдаанаасаа суралцаж өмнөхөөсөө нэг алхам урагшлах явдал юм.

    6.      Амжилттай хүмүүс бусдын хийж байгаа зүйлд анхаарлаа төвлөрүүлдэггүй.

Амжилттай хүмүүсээс урам зориг авах сайхан ч дараа дараагийн хүнтэй өөрийгөө харьцуулж өөрийгөө чадваргүй, азгүй нэгэн мэт санаж байгаа бол сэтгэлгээгээ өөрчлөөд үзээрэй.

Бусдаас урам зориг ав, гэхдээ хамгийн чухал хүнтэй өрсөлдөхийн тулд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Тэр хүн нь ТА юм.

1.          7.     Амжилттай хүмүүс өөрийгөө нэн тэргүүнд тавьдаг

Бид бүгд том төсөл эсвэл чухал ажил хийхийн тулд хангалтгүй унтах, дасгал хийхгүй байх гэх мэт өөртөө анхаарал тавьж чадахгүй үе зөндөө тохиолддог. Гэхдээ өөрийн урт хугацааны амжилт,  аз жаргалынхаа төлөө өөрийгөө нэн тэргүүнд тавих нь хамгаас чухал юм.

Богино хугацааны дасгал хийх, бясалгал хийх, тэмдэглэл хөтлөх эсвэл дуртай номоо унших гэх мэт өөрийн дуртай зүйлсээ хийж өдрийг эхлүүлэх нь хамгийн гайхалтай арга юм. Учир нь дуртай зүйлээ хийж өдрийг эхлүүлэх нь танд аз жаргал болон өөрийн ажилдаа төвлөрч чадах эрч хүчийг бэлэглэх болно.

Шинэ нийтлэлийн мэдээлэл авах

Та имэйл хаягаа үлдээснээр танд хэрэгтэй зөвлөгөө, нийтлэлийн мэдээллийг цаг алдалгүй авах боломжтой.

Биднийг дагаарай
Их уншсан нийтлэлүүд
Бидэнтэй нэгдэх

Шинэ бүтээгдэхүүн, онцгой урамшууллын талаар мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл имэйл хаягаа бүртгүүлнэ үү.