Дарс бол өнө
эртнээс үүсэлтэй хамгийн үнэ цэнэтэй, дээд зэрэглэлийн сархад билээ. Дарс нь
бусад согтууруулах ундаанаас илүү тансаг зэрэгт тооцогддог бөгөөд ихэвчлэн цэвэр
жимсээр хийгддэг тул спиртийн агууламж багатай байдаг.
Дарсыг өдөр тутамдаа 150-200 граммаар уух нь зөвшөөрөгдсөн хэмжээ бөгөөд тунг нь тааруулж хэрэглэж чадсанаар таны эрүүл мэндэд эмчилгээ болж чаддаг. Удахгүй тохиох гэж буй Эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан уншигч таны мэдлэгт зориулан энэхүү нийтлэлээ бэлтгэлээ.
Дарсны гол түүхий
эд болох усан үзэм одоогоос 60 гаруй сая жилийн өмнө үүсжээ. Мөстлөгийн үе
болон дэлхийн цаг уурын өөрчлөлтөөс үүдэн тэр үед байсан төрлүүд устаж үгүй
болсон ч дахин шинэ төрлүүд бий болсон гэдэг. Анхны усан үзмийг шувуу болон
хөхтөн амьтад иддэг байсан бол удалгүй хүн төрөлхтөн амтыг нь мэдэрч улмаар
хүссэн үедээ тэрхүү гайхалтай амтыг мэдрэхийн тулд тариалж, дарж исгэн амтат
ундаа болгон хэрэглэх болсон гэдэг.
Дарсны анагаах чадлыг мөн л эрд дээр үед нээсэн байдаг. Эртний Грекчүүд “Дарс нойрыг сайжруулж, бие бялдрыг чийрэгжүүлдэг” хэмээн үзэхээс гадна дайн тулаанд шархдагсдыг эмчилдэг байжээ. Өнөө үед ч судлаач, эмч нар “Дарсны зохистой хэрэглээ хүний бие бялдрыг чийрэгжүүлдэг” гэж үздэг.
Улаан дарс эрүүл
мэндэд ямар ашиг тустай вэ?
1.
Антиоксидантаар
баялаг
Улаан дарс нь
биофлавоноид ба антиоксидантын эх үүсвэр бөгөөд эдгээр бодисууд нь чөлөөт
радикалуудтай тэмцэж, эсийн эрт хөгшрөлтөөс урьдчилан сэргийлээд зогсохгүй
цусны бүлэгнэл үүсэхээс сэргийлж, хорт хавдар үүсэх эрсдэлийг бууруулдаг.
2.
Холестериныг
бууруулдаг
Судалгаанаас
харахад алдартай Риоха мужийн Темпранило усан үзмээр хийдэг гэх мэт алдартай
сайн чанарын улаан дарснууд нь муу холестериныг бууруулдаг болох нь батлагдсан
байдаг.
3.
Зүрхийг
эрүүл байлгадаг
Улаан дарс нь холестерины түвшинг зохицуулаад зогсохгүй зүрхний эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг.Мөн полифенол гэх бодисыг агуулдаг бөгөөд энэхүү бодис нь судсыг уян хатан болгож, зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлдэг байна.
4. Цусан
дахь сахарын хэмжээг зохицуулдаг
Усан үзмийн
хальсанд байдаг байгалийн гаралтай ресвератол нь чихрийн шижин өвчтэй хүмүүсийн
цусан дахь сахарын хэмжээг зохицуулдаг. Судалгаанаас харахад гурван сарын турш
өдөрт 250 мг ресвератролын бэлдмэл хэрэглэсэн хүмүүсийн цусан дахь глюкозын
хэмжээ бага байжээ.Ресвератрол нь холестерины түвшин болон систолын даралтыг
хянадаг байна.
5.
Хорт
хавдрын эрсдэлийг бууруулдаг
Улаан дарсыг
тогтмол өдөрт зөвшөөрөгдсөн хэмжээгээр хэрэглэвэл суурь эс, бүдүүн гэдэс, түрүү
булчирхайн хорт хавдар, өндгөвч гэх мэт хорт хавдрын эрсдэлээс сэргийлж чадна.
Эрдэмтэд ресвератрол нь хүний хорт хавдрын эсрэг дарангуйлан өсөлтийг зогсоож,
эрүүл эсийн амьдрах чадварыг сэргээдэг болохыг тогтоожээ.
6.
Ханиадыг
эмчлэхэд тусалдаг
Улаан дарсанд
агуулагдах антиоксидантууд нь эсийг чөлөөт радикалуудын хорт нөлөөнөөс хамгаалж
ханиад, хорт хавдар болон бусад өвчлөлийн үед хүчтэй нөлөө үзүүлдэг байна.
7.
Ой
санамжийг хурц болгодог
Та ой санамжаа
хэрхэн сайжруулж хурц болгох талаар бодож байна уу? Улаан дарсанд агуулагдах
ресвератрол нь ой тогтоолт, гүйлгээ ухаан гаргах чадварыг нэмэгдүүлдэг. 2017
онд Калифорнийн Сан Диегогийн их сургуулийн Анагаах ухаан, нийгмийн эрүүл
мэндийн тэнхимээс 85 хүртэлх настнуудын дунд хийсэн судалгаагаар тогтмол
зохистой хэмжээгээр дарс хэрэглэх нь тэдний танин мэдэхгүйн болон сэтгэх чадвар
нь дарс хэрэглэдэггүй хүмүүсийнхээс илүү өндөр байсныг тогтоожээ.
(Судалгааны эх сурвалж https://content.iospress.com/articles/journal-of-alzheimers-disease/jad161153
)
8.
Жингээ
барихад тусалдаг
Ресвератролоос хөрвүүлсэн химийн нэгдэл болох пицеатаннол нь бидний биеийн өөхийг хайлуулахад тусалдаг.Судлаачид пицеатаннол нь өөхний эсийн өсөлт, үржлийг хориглодог гэж үзэж байгаа юм.Хэрэв та жингээ барихыг хүсэж байгаа бол улаан дарсыг өдөрт зохих хэмжээгээр хэрэглэхийг зөвлөж байна.
9.
Сэтгэл
хямралын эрсдэлийг бууруулна
Дунд болон ахмад
настнуудад хийсэн судалгаанаас харахад өдөр бүр дарсыг зохист хэмжээгээр
хэрэглэх нь сэтгэл хямралыг арилгадаг болохыг баталсан байдаг. Улаан дарсыг
зохист хэмжээгээр хэрэглэдэг хүмүүс огт хэрэглэдэггүй хүмүүстэй харьцуулахад
сэтгэл хямралд өртөх нь бага байжээ.
10. Хоол боловсруулах системд эерэг нөлөөтэй
Улаан дарс нь
бактерийн эсрэг шинж чанартай байдаг бөгөөд энэ нь ходоодны цочрол болон хоол
боловсруулах эрхтний бусад эмгэгийг эмчлэх чадвартай байдаг.
Архи согтууруулах
ундаа хэтрүүлэн хэрэглэх нь бие махбодод сөрөг нөлөөтэй бөгөөд үүнд элэгний
хатуурал, жингийн илүүдэл гэх мэт аюулыг учруулж болзошгүй юм.
Шинэ бүтээгдэхүүн, онцгой урамшууллын талаар мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл имэйл хаягаа бүртгүүлнэ үү.