Шилдэг Инфлюенсерүүд ямар байдаг вэ?

Хүн бүхэнд тэдний амьдрал болон амжилтад нөлөөлсөн хүн гэж байдаг. Эцэг эх, багш, зөвлөгч (Mentor) байхаас үл хамааран тэд таныг урагш тэмүүлж, мөрөөдлөө биелүүлэхэд түлхэц болдог.

Нөлөөлөгч нар (инфлюенсер) бүгд хувь хүнийхээ хувьд өөр өөр шинж чанаруудтай байдаг боловч бусдад урам зориг өгөхөд туслах цөөн хэдэн нийтлэг шинж чанартай байдаг. Америкийн залуу бизнес эрхлэгчдийн зөвлөлийн гишүүд өөрсдийн амьдралд хамгийн их нөлөө үзүүлсэн шилдэг инфлюенсерүүдийн нийтлэг шинж чанарыг тодорхойлсон юм.

1.      Тэд бусдыг амжилтад хүрэхэд нь туслахыг зорьдог

Инфлюенсерүүд хувь хүн болон байгууллагыг бизнесээ эхлүүлэхэд нь мөн тэдэнгүйгээр амжилттай үйл ажиллагаагаа явуулж чадахуйцаар сургаж, чадавхжуулдаг.

2.      Тэд Харизматик шинж чанартай байдаг

Хамгийн нөлөө бүхий инфлюенсер хүмүүс харизмын урлагийг эзэмшсэн байдаг. Тэд өрөөнд орж ирэх төдийд л бусдад гэрэл түгээж, бусдын хүндлэлийг хүлээж чаддаг.Тэдний нэг хандлага нь энгийн хэм хэмжээг дагаж мөрддөггүй бөгөөд энэ нь тэдний биеийн хэлэмж болон өнгө аяс зэргээс харагддаг.

3.      Тэд дэлхийн хэмжээний харилцагчид байж чаддаг

Тэдний хэв маяг болон арга барил нь харилцан адилгүй ч олон нийтийн харилцаа, хувь хүний итгэл үнэмшлээр нийгэмд нөлөөлөх чадвартай байдаг. Та ч мөн адил өөрийн үзэл санаагаа үр бүтээлтэйгээр чиглүүлж чадвал амжилттайгаар бусдад нөлөөлж чадах болно.

4.      Тэд зоригтой бөгөөд өөртөө итгэлтэй байдаг

Миний хамгийн ихээр шүтэн биширдэг хүмүүс бол дэлхийн дийлэнх нь хүрч, хийж чадахгүй гэж боддог зүйлд өөртөө итгэж, зоригтой алхам хийснээр амжилтад хүрч чадсан хүмүүс юм. Илон Маск бидний хүрээлэн буй орчинд нүүрстөрөгчийн ялгаруулалтыг бууруулахад ашигтай хувилбар болох автомашины компанийг байгуулж  чадна гэдэгт хэн ч итгээгүй боловч тэр өөртөө итгэж найдаж байсан тул авто үйлдвэрлэлийн зах зээлийн бүхий л өрсөлдөөнийг үл харгалзан амжилтад хүрч чадсан юм.

5.      Тэд гайхалтай сонсогчид

Таны амьдралд таныг сонсох хүсэлтэй хүмүүс байдагт үргэлж талархах хэрэгтэй. Маш хурдацтай хөгжиж буй ертөнцөд бүх зүйлийн талаар санал бодлоо илэрхийлж ярилцдаг хүмүүстэй уулзах амархан байдаг. Жинхэнэ удирдагчид бусдыг сонсоход цаг гаргаж, тэднийг ойлгож, зөвлөгөө өгч чаддаг.

6.      Тэд хариуцлагаа үүрч чаддаг

Тэд ялсан ч ялагдсан ч хариуцлагыг үргэлж өөрөө хүлээдэг. Жинхэнэ удирдагчид бусдад үнэ цэнийг өгөх нь тэднийг дээшлүүлэх амжилтын түлхүүр гэдгийг ойлгодог. Энэ төрлийн удирдагчид өөрсдийгөө болон хүрээлэн буй ертөнцийг хянаж удирдах чадвартай байдаг.

7.      Тэд бол мэдлэг хайгчид юм

Хамгийн нөлөө бүхий хүмүүс үргэлж ном уншиж, үргэлж шинэ зүйлийг сурч мэдэх  мэдлэг чадварыг эрэлхийлж байдаг. Тэд бусдад сайн сайхныг түгээдэг бөгөөд тэдний мэдлэг чадвар нь тэдэнд бүхнийг төгс хийхэд нь тус болдог.

8.      Тэд хайрцагнаас гарч сэтгэдэг

Бусдад нөлөөлж чаддаг хүмүүсийн нийтлэг нэг шинж чанар бол бусадтай харьцуулбал өөрөөр сэтгэдэг явдал юм. Тэд бусдаас өөрөөр харсан ч өөрийн үзэл бодол, санаандаа тууштай байж түүнийгээ хамгаалахаас айдаггүй. Бодит сорилт гэдэг нь зөвхөн сайн санаа дэвшүүлэх эсвэл амьдралд бүтээлчээр хандах явдал биш харин үүний оронд эдгээр санаа бодлоо дааж чадах өөртөө итгэлтэй байх явдал юм.

9.      Тэд бол шунахай уншигчид юм

Дэлхийн нөлөө бүхий бизнес эрхлэгчдийн дийлэнх нь номын хорхойтон байдаг. Тэдний өдөр тутмын амьдралын цагийн хуваарь маш шахуу байдаг боловч өдрийн тодорхой цагийг заавал уншихад зориулдаг. Байнга унших нь танд шинэ зүйлийг сурч мэдэх боломжийг олгодог бөгөөд амьдрал дээрээ хэрэгжүүлж амжилтад хүрэх нэг алхам урагшлахад тань туслах болно.

10.  Тэд өөрийн зөн билэгтээ итгэдэг

Нөлөөлөгч хүмүүс өөрийн зөн билэгтээ итгэж хүрэх газраа амжилттай хүрч чаддаг. Өөрийн зорилгодоо бодитойгоор хандах нь чухал хэдий ч ямар зүйлд хөрөнгө оруулах вэ гэдгээ мэддэг байх нь маш чухал юм. Хэн ч таны шийдвэрийг амархан гуйвуулж чаддаггүй байх ёстой. Шаардлагатай өөрчлөлтийг хийхийн тулд танд юу хэрэгтэй эсэхээ бодох цаг гаргах нь зайлшгүй чухал юм.

 

 

Шинэ нийтлэлийн мэдээлэл авах

Та имэйл хаягаа үлдээснээр танд хэрэгтэй зөвлөгөө, нийтлэлийн мэдээллийг цаг алдалгүй авах боломжтой.

Биднийг дагаарай
Их уншсан нийтлэлүүд
Бидэнтэй нэгдэх

Шинэ бүтээгдэхүүн, онцгой урамшууллын талаар мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл имэйл хаягаа бүртгүүлнэ үү.