Аз жаргалыг хэрхэн олох вэ?

Заримдаа бидний амьдралд аз жаргалыг хайж олох нь сүүдэр хөөх мэт санагдах үе зөндөө байдаг. Таны хувьд аз жаргалтай хүн гэж хэнийг хэлэх вэ? Их инээж байгаа хүн аз жаргалтай хүн мөн үү? Аз жаргалтай хүн гэдэг нь туйлын их хүсэл эрмэлзэлтэй, амьдралдаа сэтгэл ханамжтай хүнийг хэлдэг. Тэд өглөө болгон сэрж буйдаа баярлаж, өдрийн төгсгөлд тайван, сэтгэл хангалуун байж чаддаг.

Та сэтгэлгээгээ багахан өөрчлөхөд л амьдралаас аз жаргалыг мэдрэх нь энгийн зүйл юм.Та дараах хэв маягийг амьдралдаа баримталж чадсанаар аз жаргалыг өөртөө бүтээж чадна.

1.      Бүх зүйлд талархаж сурах

Өдөр бүрийн жижиг зүйлсэд талархаж сурснаар танд байхгүй зүйл дээрээ анхаарлаа төвлөрүүлэхийн оронд амьдралдаа байгаа бүх эерэг зүйлсийг үнэлэх боломжийг олгодог. Өглөө бүрийг та өнгөрсөн 24 цагийн хугацаанд талархаж байсан 3-5 зүйлийг бичиж тэмдэглэхээс эхлэхийг санал болгож байна.Энэ нь танд эерэгээр нөлөөлөөд зогсохгүй танд тохиолдсон бүх асуудлыг шийдвэрлэхэд тусалдаг.

2.      Гэр бүлээ нэгт тавих

Бид гэр бүлдээ хангалттай цаг зарцуулж чадахгүй ажилдаа хэт их анхаарснаас үүдэн гэр бүлийн аз жаргал дутмаг байдалд ордог. Энэхүү хандлагаа эсрэгээр нь өөрчилж гэр бүлээ нэгт тавих нь та ажилдаа зорилт тавьж ажил болон гэр бүлийн харилцаагаа аз жаргалтайгаар үргэлжлүүлж чадах юм.

3.      “Үгүй” гэж хэлж сурах

Хийхийг хүсэхгүй байгаа зүйлдээ “Үгүй” гэж хэлж чаддаг байх нь та зөв зүйлдээ цаг хугацаагаа зарцуулахаас гадна хэрэггүй зүйлд бухимдахаас сэргийлж чадна. Аз жаргалгүй хүмүүс амьдралаа хянах чадваргүй байдаг учир аз жаргалыг мэдрэх нь хомс байдаг.

4.      Анхаарлаа өөрчлөх

Биднийг сайхан зүйлс хийсний дараа бидний тархи допамин гэх бодисыг ялгаруулдаг. Энэ нь сайхан мэдрэмж төрүүлэгч мэдрэлийн дамжуулагч даавар юм. Заримдаа та сэтгэлээр унах үедээ анхаарлаа сөрөг мэдрэмж өгч байгаа зүйлсээс эерэг мэдрэмж өгөх зүйлс рүү чиглүүлэх хэрэгтэй. Ингэснээрээ та ажил дээрээ амар амгаланг олж авах болно.

5.      Өөртөө анхаарал тавих

Та өөртөө болон эрүүл мэнддээ анхаарал тавьж чадсанаар аз жаргал тань нэмэгдэх болно. Хангалттай нойроо авах, дасгал хөдөлгөөн хийх, тэжээллэг хоол хүнс хэрэглэх, өөртөө амралт өгөх нь танд таатай мэдрэмжийг бэлэглэнэ. Өөрийнхөө эрүүл мэндийг нэн тэргүүнд тавьж чадвал та ажил болон амьдралаасаа үргэлж аз жаргалыг мэдрэх болно.

6.      Өөртөө хөрөнгө оруулалт хий

Аз жаргалтай байхын тулд та өөртөө аз жаргалтай байх эдгээр арга барилыг зааж сургах нь хамгийн чухал юм. Аливаа бизнест зорилго байдаг шиг та ч гэсэн хувийн зорилготой байх хэрэгтэй. Өөрийгөө хөгжүүлэх, өөрийгөө хайрлах, өөрийгөө үнэлэх нь аз жаргалын нэг гол түлхүүр юм.Өөртөө үнэнч шударга байх нь хэцүү боловч ингэж чадсанаар юу таныг аз жаргалтай болгодог юу аз жаргалгүй болгодог гэдгийг та суралцах  болно.

7.      Иог, бясалгал хий

Дэлхийг унтаж байх зуур та өөртөө цаг гаргаж хөдөлмөрлөх хэрэгтэй. Өглөө бүр эрт босож 10 минутын турш иог, бясалгал хийж хэвшээрэй. Энэ нь таныг эерэг сэтгэлгээтэй болгож оюун санааг тань тайван байлгахад туслах болно.

8.      Анхаарал төвлөрүүлэх богино хугацааны дасгал хийх

Анхаарал төвлөрүүлэх дасгал хийх нь бүтээмжийг дээшлүүлэх, сэтгэл санааны байдалд хүчтэй нөлөөлдөг. Мөн илүү сайн унтах, илүү эрч хүчтэй болох, хэрэггүй бодлуудаас ангижрахад тань туслах болно. Та анхаарал төвлөрүүлэх 10 секундын дасгалыг өдөрт 100 удаагийн давтамжтай хийж үзэхийг зөвлөж байна.

9.      Ус уух

Хүн өдөр бүр амьсгал, хөлс болон шээсээрээ их хэмжээний ус чийгийг гадагш алдаж байдаг. Гаднаас авч буй шингэний 20% -г хоол хүнснээсээ авдаг бөгөөд алдсан шингэнээ нөхөхийн тулд бид өдөрт 2-4 литр ус уух шаардлагатай байдаг байна. Өдөрт шингэнээ хангалттай нөхөж чадсанаар сэтгэл санаа өөдрөг болох, эрүүл чийрэг байхад тань туслах чухал бөгөөд үр дүнтэй юм.

Мөн амьдралыг эерэгээр хардаг, таныг дэмждэг хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлээрэй.

10.  Эрүүл хоол хүнс хэрэглэх

Эрүүл амьдралын хэв маягийг сонгох хүртлээ эрүүл бус, тослог ихтэй, түргэн хоол хүнс нь хэрхэн нөлөөлдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Эрүүл зөв хооллож эхэлснээр бие махбодь болон сэтгэл санаа аяндаа эрүүлжиж эхэлдэг.

11.  Сайн дурын ажилд оролцох

Авахаас илүү өгөх дадал зуршлыг бий болгох нь бусдад төдийгүй танд ч мөн адил туслах болно. Эргэн тойронд байгаа хүмүүст туслахын тулд мөнгө болон цаг заваа зарцуул. Буяны байгууллагад мөнгө хандивлах, бусдад туслахад мөн өөрийн мэдлэг чадвараа бусадтай хуваалцахад цагаа зарцуул. Эдгээр сайн дурын ажил нь таны өдөр тутмын амьдралын стрессийг хялбар даван туулахад тусалж чаддаг.

12.  Шийдвэрээ багасгах

Өдөрт хийх ёстой жижиг ажил, шийдвэрүүдээ хас. Тэдгээр олон жижиг асуудлуудыг багасгах нь таны оюун санааны эмх замбараагүй байдлыг арилгаж, эрч хүчээ чухал зүйл дээр төвлөрүүлэхэд нөлөөлдөг. Анхаарах ёстой зүйлдээ л илүү их цаг зарцуулах тусам таны амьдрал төдий чинээ аз жаргалтай байх болно.

13.  Бусдын үгээр өөрийгөө жишихгүй байх

Зарим хүмүүс өөрсдийнх нь талаар юу гэж боддог гэх бусдын үзэл санаанд хэт их санаа зовдог. Зорилгоо тодорхойлж, өөрийгөө шинэ шатанд гаргахыг хичээгээрэй, гэхдээ өөрийн хэн болох,одоо хүрсэн амжилтандаа баярлахаа бүү мартаарай.

14.  Алдаагаа хүлээн зөвшөөрөх

Аз жаргалтай хүмүүс бол өөрсдийнхөө гаргасан алдааг хүлээн зөвшөөрч, уучилдаг хүмүүс юм.Тэд өөрсдийгөө төгс төгөлдөр биш бүх зүйл буруугаар эргэж болно гэдгийг ойлгодог. Та ч мөн адил аз жаргалынхаа төлөө өөрийгөө уучилж чаддаг байх нь урт хугацааны сэтгэлийн амар амгаланг бий болгож чадах юм.

Аз жаргал, баяр баясгалан нь өдөр бүрт янз бүрийн хэлбэрээр нуугдаж байдаг юм шүү.

“Та өөрийн амьдралдаа илүү ихээр талархаж, баясах тусам амьдралд чинь талархаж баярлах зүйл илүү олон гарч ирдэг.” Oprah Winfrey

Шинэ нийтлэлийн мэдээлэл авах

Та имэйл хаягаа үлдээснээр танд хэрэгтэй зөвлөгөө, нийтлэлийн мэдээллийг цаг алдалгүй авах боломжтой.

Биднийг дагаарай
Их уншсан нийтлэлүүд
Бидэнтэй нэгдэх

Шинэ бүтээгдэхүүн, онцгой урамшууллын талаар мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл имэйл хаягаа бүртгүүлнэ үү.