(VIRGIN
PULSE компанийн захирал DAVID OBSORNE)
Эрүүл мэндийн компанийн гүйцэтгэх захирлын хувьд надад дэлхийн шилдэг багийг бүрдүүлж амьдралыг сайн сайхан болгож өөрчлөх боломж олдсон юм. Энэ хугацаанд би хэрхэн сайн удирдагч байх вэ?, хэрхэн ажилчиддаа хөгжин дэвших боломж олгох вэ? гэх мэт маш чухал зүйлсийг сурч авсан юм. Мөн Бизнесийн салбарын хамгийн алдартай нэгэн болох Английн тэрбумтан Ричард Брэнсоноос суралцах аз завшаан надад тохиосон юм. Virgin Pulse компани нь Ричард Брэнсоны Virgin группийн нэгэн салбар болж байгуулагдсан бөгөөд би түүнтэй ойр байж түүнээс суралцах боломжтой байсан юм. Түүнээс сурсан зүйлс минь надад маш том түлхэц болсон бөгөөд таны ажил, амьдралын карьерт ч мөн адил тус болно гэдэгт найдаж байна.
Ричард
Брэнсон “ Хэрэв та ажилчиддаа анхаарал тавивал, тэд таны бизнест анхаарал тавих
болно” . Гэхдээ эхлээд та өөртөө анхаарал тавихгүй бол ажилчиддаа анхаарал
тавьж чадахгүй мөн сайн удирдагч байж чадахгүй. Өдөр бүр бие бялдар болон оюун
санаагаа цэнэглэж хэвшихгүй бол хэзээ ч бусдыг манлайлж, удирдаж чадахгүй. Би
хувьдаа өглөө болгон гүйж, алхаагаа тоолохыг өөртөө уриалж өөрийн хэвшлээ
болгож чадсан. Гүйх нь надад эрч хүчээ үр бүтээлтэй зарцуулахад сургадаг ба
бидний өдөр тутмын амьдралд гарч буй сөрөг мэдээ мэдээлэлд автахаас сэргийлэхэд
тусалдаг. Мөн өдөр бүр бясалгал хийж өөрийгөө стресстэхээс сэргийлдэг.
2.
Удирдагчид бусдад анхаарлаа төвлөрүүлдэг
Шилдэг
удирдагчдын хийх хамгийн чухал зүйл бол ажилчдынхаа хөгжин дэвших, хийж буй
ажилдаа дурлах, саад бэрхшээлийг даван туулах, зорилгодоо хүрэх орчинг нь
бүрдүүлж өгөх явдал юм. Ковид-19 энэ цаг үед тэднийг эрүүл мэндээ нэгдүгээрт
тавих мөн тэднийг бие бялдрын болон оюун санааны чийрэгжүүлэлт хийх хуваарь
гаргахыг уриалах нь зайлшгүй чухал юм. Америкийн Анагаах Ухааны Нийгэмлэгийн
(JAMA) саяхан хийсэн судалгаанаас харахад өдөр бүр багадаа 4000 алхалт хийхэд
зүрх судасны өвчнөөр нас барах магадлалыг бууруулдаг болохыг баталсан байна.
3. Уян хатан
байхын тулд тэмцэх хэрэгтэй
Эхлээд
бүтэлгүйтлийн талаар ярилцъя. Мэдээж хэн ч бүтэлгүйтэхийг хүсдэггүй,
бүтэлгүйтэхгүйн тулд хичээдэг ч хачирхалтай нь бүтэлгүйтэл нь бидэнд шинэчлэлт
хийх боломжийг олгож байдаг. Энэ цаг үед цар тахлын гамшигт нэрвэгдсэн маш олон
байгууллагууд, удирдагчид урьд өмнө бидний төсөөлж ч байгаагүй нөхцөл байдалд
ажиллахад хүргэж байна. Цаашдаа ч бид маш олон саад бэрхшээлтэй тулгарах болно.
Гэсэн хэдий ч бид энэ бүхэнд дасан зохицож ажиллах ёстой. Цар тахал нь манай
бизнест шинэ үзэл санааг туршиж үзэх, харилцаа болон хамтын ажиллагаагаа эргэн
харж сэргээх гэх мэт маш олон зүйлсийг шинэчлэх боломжийг олгосон юм.
Таны
гаргасан шинэ санаа, үйлчилгээ нь илүү үр бүтээлтэй ажиллахад тусалж магадгүй ч
зарим санаа нь бүтэлгүйтэж магадгүй. Та бүтэлгүйтэж болно, энэ асуудал биш. Юу
хэлэх гээд байна вэ гэхээр тухайн асуудлыг олж хурдан шуурхай арга хэмжээ авах
хэрэгтэй. Чухамдаа хүнд хэцүү цаг үеийг даван туулах тэмцэл нь хувийн зохион
байгуулалт болон тэсвэр тэвчээрийг бий болгож жинхэнэ өсөлтийг танд олгодог юм.
Хенри Форд
“Бүтэлгүйтэл гэдэг нь илүү ухаалгаар дахин эхлэх боломж юм”
ТҮҮНЭЭС СУРАЛЦСАН ХАМГИЙН ЧУХАЛ ХИЧЭЭЛ БОЛ :
Удирдагч
хүн өөрийн ажилчидтайгаа нэгэн гэр бүл шиг харьцаатай байх хэрэгтэй. Тийм байж
чадваас таны ажилчид аз жаргалтай, үр бүтээлтэй ажиллаж, ажилдаа үнэнчээр
хандах болно. Virgin Pulse-д би болон манай ажилчид хийж буй зүйлдээ
чадах чинээгээрээ хамгийн сайнаараа хийж гүйцэтгэхийг хичээдэг. Бид гаргасан
амжилт бүрээ тэмдэглэхийг зорьдог, Бид хүмүүсийг таних боломжийг эрэлхийлдэг,
Бид бүтэлгүйтлээсээ суралцдаг, Бид ил тод нээлттэй харилцааг эрхэмлэн
ажилладаг.
Virgin
Pulse компанийн
ажиллах хүч цар тахлын энэ үед дэлхийн өнцөг булан бүрээс холбогдож ажилладаг.
Зарим ажилчид гэртээ хүүхдээ харангаа ажилладаг бол зарим нь өндөр настан
асрангаа ажилладаг гэх мэт маш олон бэрхшээлтэй тулгарч тэрхүү шинэ нөхцөл
байдалдаа дасан зохицож ажиллах шаардлагатай болсон юм. Харин удирдагч бол хүн
бүрийн тэр бүх нөхцөл байдлыг ойлгон ажиллах ёстой.
Ковид-19
энэ цаг үед маш олон ажилчид ажлын идэвхи буурч, сэтгэлийн түгшүүртэй
байснаараа сэтгэл гутралд орох, мансууруулах бодис их хэрэглэх нь нэмэгдэж
байна.Ийм нөхцөлд байдалд орсон ажилчидтайгаа ойр байж тэднийг сонсож, ярилцаж
чадсанаар та тэдний хүндэтгэлийг хүлээхээс гадна үнэнч ажилчдынхаа тоог нэмэх
болно.
Эх сурвалж
: https://www.success.com/
Шинэ бүтээгдэхүүн, онцгой урамшууллын талаар мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл имэйл хаягаа бүртгүүлнэ үү.