Гэнэтийн уналт,
бүтэлгүйтэл бол бидний амьдралын нэг хэсэг билээ. Стресс менежмент нь бизнес
эрхлэгчийн хэтийн төлөв, бүтээмж, болон цаашлаад бизнесийнх нь ирээдүйн амжилтад
шууд хамааралтай байдаг тул бизнес эрхэлж байгаа бизнес эрхлэгчид өөрийн
стрессээ зөв удирдан захирч чаддаг байх нь чухал юм.
Америкийн бизнес эрхлэгчдийн
зөвлөлийн гишүүдээс өгч буй стресс менежментийн зөвлөгөөг та бүхэндээ хүргэж
байна.
1.
Тулаанд
бэлэн бай
Аливаа бизнест уналт гарцаагүй
тохиолддог. Та өөрийн төлөвлөгөөгөөр үргэлжлүүлэн урагшлах тусам илүү их саад
бэрхшээл тохиолдоно. Тэрхүү саад бэрхшээлүүд дээр төвлөрч стресттэхийн оронд
танай компанийг урт хугацааны амжилтад хүргэх шинэ санаа, санаачлагууд дээр
анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй. Алдаагаа хүлээн зөвшөөрөхөөс бүү ай.
2.
Эерэг
зүйлүүд дээр төвлөр
Бизнест үргэлж сайн,
муу зүйл тохиолддог. Хэрэв та зөвхөн мууг нь харж муу асуудлууд дээр анхаарлаа төвлөрүүлээд байвал хэтэрхий жижиг
зүйлүүд дээр хэт их төвлөрөхөд хүргэдэг бөгөөд энэ нь хэзээ ч амжилтанд хүргэхгүй
л болов уу! Бид
бүхнийг өөрийн хяналтандаа байлгахыг хүсдэг боловч яг үнэндээ энэ гариг дээр
бидний хяналтанд байдаг зүйлс маш цөөхөн гэдгийг санаарай.
3.
Бухимдлаа
зөв гарга
Стресс таныг юу ч
үгүй сордог. Бизнес эрхэлнэ гэдэг тийм ч амар зүйл биш. Заримдаа танд маш
хэрцгий, аймшигтай байдалд ч орох үе тохиолдоно. Таны хийж чадах хамгийн муу
зүйл бол өөрийн бухимдлаа нуух явдал юм. Стрессээ хянаж зохицуулж сурахад цаг гаргах
хэрэгтэй. Хэн ч танд саад болохооргүй газар олж очоод тайвшир, бүр болохгүй бол
хашхир. Түүний дараа тайвшраад цаашид юу хийхээ тооцоолох хэрэгтэй.
4.
Дүгнэлт
хийх
Тэрхүү нөхцөл байдалд яг юу болсноо эргэн бодож дүгнэлт хийх хэрэгтэй. Хамгийн гол нь та юу сурсан бэ? Цаашдаа яаж ажиллах вэ? гэдэг нь чухал юм.
5.
Инээ
Бидэнд хянаж чадах
зүйл маш их байхад чадахгүй зүйлдээ яагаад дэмий хөлс хүчээ шавхах ёстой гэж?
Сэтгэлээр унасан бол та зүгээр л инээ. Хэцүү зүйлээ даван туулахын тулд хийх
ёстойгоо л хий, гэхдээ сэтгэл санаагаар унаж өөрийгөө зовоох хэрэггүй. Хэрэв та
зөвөөр харж чадвал энэ нь таны төлөвлөгөөнд байх ёстой саад бэрхшээлүүдийн нэг
юм.
6.
Стрессээ
цаасан дээр үлдээ
Заримдаа санаа зовох асуудлууд
нь байнга бодогдох гэх мэт бидний толгойноос салахгүй байснаар стресст оруулах
нөхцөл болдог. Цаасан дээр бичиж үлдээх нь тэрхүү асуудлуудыг таны толгойноос
авч хаяхад тусалдаг.
7.
Хамгийн
муу хувилбараар бодож үзэх
Тайвшрах хамгийн
хялбар арга бол байж болох хамгийн муу хувилбараар бодож үзэх явдал юм. Танд
тохиолдож болох хамгийн муу зүйл юу вэ? Та одоогийн бизнесээ хааж, дахин шинээр
эхлүүлэх хэрэгтэй болж магадгүй юм. Ингэснээр таны амьдралд юу чухал болохыг
удахгүй ойлгох болно.
8.
Боломжийг
олж харах
Мэдээжийн хэрэг та
шулуун дардан замаар урагшилж амжилтанд хүрнэ гэж хэзээ ч байхгүй. Уналт бүрээсээ
та ирээдүйд дахин тохиолдох асуудлуудыг хэрхэн даван туулах, ямар шинэчлэлт
өөрчлөлтийг хийх ёстой вэ гэдгийг олж харах нь чухал юм.
9.
Томоор хар
Чадахгүй зүйлдээ цаг
хугацаа алдах нь таныг ядрааж стресстүүлдэг тул өөрийн чаддаг зүйлдээ анхаарлаа
төвлөрүүлээрэй. Асуудлыг тодорхойлж, түүнийгээ засах ямар нөөц бололцоо байна
вэ гэдгээ харгалзан үзэж дараагийн алхмаа төлөвлөх хэрэгтэй. Өөрийн өөрчилж
чадах зүйл дээрээ анхаарлаа төвлөрүүлснээр асуудлыг даван туулах хүч чадал болон
итгэлийг танд өгөх болно.
10. Хүлээлт үүсгэхгүй байх
Стресс нь ихэвчлэн таны итгэж найдсан хүлээлтээс үүдэлтэй байдаг. Бид хийж буй ажлынхаа эерэг үр дүнг хүлээж байдаг боловч бодит байдал дээр эсрэгээрээ үр дүнг харах нь элбэг байдаг. Хэрэв бид хүлээлт үүсгэхгүй байж чадвал стресст орох нь харьцангуй бага байдаг.
11. Стрессээ удирдах төлөвлөгөө гарга
Үр дүнтэй ажиллахын
тулд ажилдаа завсарлага авах, аялалд явах, дасгал хөдөлгөөн хийх, амрах, зөв
хоолны дэглэм баримталж өөртөө анхаарал тавих нь нэн чухал юм. Өөртөө анхаарал
тавьснаар та өөрийн ажлуудаа хянаж чаддаг болно. Хэрэв таны стрессийн түвшин
өндөр байвал найзуудтай уулзах, дуртай зүйлээ хийхэд цаг гаргаарай.
12. Бясалгалыг дадал зуршлаа болгох
Бясалгалыг өдөр
тутмын амьдралынхаа хэв маяг болгох хэрэгтэй. Энэ нь таныг стрессээс ангижруулж
эрүүл саруул, чийрэг байлгахад тусалж урам зоригтойгоор урагшлах боломжийг
олгоно.
Шинэ бүтээгдэхүүн, онцгой урамшууллын талаар мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл имэйл хаягаа бүртгүүлнэ үү.