Эмэгтэйчүүдийн арьсны
эмчээс асуудаг хамгийн нийтлэг асуултуудын нэг бол “Би арьсаа хэрхэн эрүүл,
гэрэлтсэн байлгах вэ?”. Арьс бол дотор эрхтний толь байдаг учир арьс арчилгааны
цогц арга барилыг хэрэгжүүлэх нь зайлшгүй чухал юм.
Хэрэв таны бие
ядарсан, стресст орсон, тэжээлийн дутагдалд орсон бол арьс хуурайших, нөсөө
толбо болон бусад арьсны асуудлуудыг үүсгэх гол нөхцөл болж өгдөг. Өөрийн
арьсаа гадна болон дотроосоо арчилж гэрэлтсэн сайхан арьстай болох нууцаас танд
хуваалцаж байна.
1.
Эрүүл
хоол хүнсний дэглэм барих
Эрүүл арьсны нууц бол
сайн тос буюу ханаагүй өөх тос, уураг, нарийн ногоонууд болон эрүүл үр тариа
голчлон хэрэглэх юм. Дахин боловсруулсан, савласан болон урьдчилан бэлтгэсэн,
түргэн хоол хүнснээс татгалзах хэрэгтэй.
2.
Сайн
тос буюу ханаагүй өөх тос хэрэглэ
Хулд загас, авокадо, кокосын
тос, самар (ялангуяа
хушга), үр (чиа үр, маалингын үр) гэх мэт омега-3 тосны хүчлээр баялаг хоол хүнс
хэрэглэхийг зөвлөж байна.
Омега-3 нь :
·
Зүрх
судасны өвчнөөс сэргийлэх
·
Цусны
даралт ихсэхээс сэргийлэх
·
Тархины
үйл ажиллагааг дэмжих
·
Стресст
өртөхөөс сэргийлэх
· Астма, үе мөч болон бусад үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг гэх мэт маш олон ашиг тустай.
3.
Өөрийнхөө
гэдсийг анхаараад үзээрэй
Гэдэсний эрүүл байдал
анхаарал тавих нь таны арьсыг ч мөн адил эрүүл байлгахад тусалдаг. Өдрийг пребиотик
болон пробиотикоор баялаг хүнсээр эхлүүлэх нь таны гэдэсний эрүүл байдал болон
арьсанд тань чухал үүрэгтэй.
4.
Буруу
хүнсийг хязгаарлах
Асуудалтай арьсанд
хувь нэмрээ оруулдаг 3 гол буруутан бол “Цавуулаг ихтэй хүнс, элсэн чихэр болон
чихэр, сүү сүүн бүтээгдэхүүн” юм. Та хоёр долоо хоногийн турш дээрх 3
бүтээгдэхүүнийг хэрэглээнээсээ хасаж энэ хугацаанд таны арьс хэрхэн
өөрчлөгдөхийг харах туршилт хийхийг санал болгож байна. Мөн өдөрт уух кофены
болон алкохолны хэмжээгээ багасгахыг зөвлөж байна.
5.
Элэгээ
хайрла
Энэ нь дааврын
тэнцвэрт байдлыг хадгалдаг бөгөөд ингэснээрээ таны арьсанд ч мөн адил тустай юм.
Дааврын солилцоонд элэг идэвхтэй
оролцдог бөгөөд хэт ачаалалтай байх үед дааврын тэнцвэр байдал алдагдаж эхэлдэг
байна.
6.
Нэмэлт
бүтээгдэхүүн хэрэглэх
Эсийн шинэчлэлтийг
дэмжих, бие махбодын бусад боловсруулалтыг дэмжихэд туслах хэд хэдэн чухал
эрдэс бодисууд байдаг. Жишээ нь : Селен, магни, цайр, иод зэрэг эрдсүүд нь таны
гоо сайхныг дэмжиж өгдөг.
7.
Ус
уух
Ус уух хэрэгтэй
гэдгийг та өмнө маш олон удаа сонссон байх. Гэхдээ ус нь арьсыг тань гэрэлтсэн,
толигор болгоход чухал үүрэг гүйцэтгэдэг. Өдөрт 2л ус уух нь биеэс хорыг
гадагшлуулах буюу цэвэрлэж, эсийг тэжээдэг.
8.
Стрессээ
хянах
Хэрэв та дотроосоо
амарч тайван байж чадахгүй бол үр дүн нь гаднаасаа шууд харагдах болно. Та
хамгийн багадаа 8 цаг унтаж, стрессээ зохицуулж, дасгал хийж, амьсгалын дасгал
хийж байх хэрэгтэй.
9.
Нарийн
ногоо идэх
Навчит ногоо болон
нарийн ногоонууд гоо сайхныг тэтгэх хүч юм. Нарийн ногоонууд нь чөлөөт
радикалууд болон бусад хорт бодисуудтай тэмцэхэд тусалдаг Е витаминаар баялаг
байдаг. Тавагтай хоолныхоо 50% нарийн ногоо, 25% уураг, 25% эрүүл өөх тосоор дүүргэн идээрэй.
10. Өө сэвхээ арилгах нууц
Өө сэвхээ арилгах нэг
нууц бол алимны цуу юм. Уусмал дээрээ хөвөнгөө дүрж нүүрнийхээ сэвх болон нөсөөтэй
хэсэг тус бүрт тавьж 20-30 минут байлгаад угаагаад үзээрэй.
Шинэ бүтээгдэхүүн, онцгой урамшууллын талаар мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл имэйл хаягаа бүртгүүлнэ үү.