Хүйтэн шүршүүрт орохын ашиг тус

Хэцүү сонсогдож байж болох ч өглөө бүр хүйтэн шүршүүрт орох нь биеийн эрүүл мэндэд сайнаар нөлөөлөөд зогсохгүй таны ертөнцийг үзэх үзлийг өөрчилж чадах шидтэй. Нэг ёсны сэтгэл санааг сэргээж, эрч хүчийг cэргээх сэтгэлзүй болон бие физиологид сайнаар нөлөөлөх ач тустай. Мэдээж өглөө сэрээд хүйтэн шүршүүрт зогсохыг хүсэх хэн байх билээ. Гэхдээ яагаад өглөө сэрээд хүйтэн шүршүүрт орох хэвшлийг бий болгох ёстой ашиг тусын талаарх мэдээллийг танд хүргэж байна.

1. Дархлаа дэмжинэ

Эрдэмтэд хүйтэн ус болон глутатионы уялдаа холбоог судалсан бөгөөд амин хүчил нь хүний биеийн дархлааны системийг дэмжиж, биеэс хорт бодисыг гадагшлуулдаг болохыг баталжээ.

2. Өөгүй эрүүл арьс

Арьсны эмч нарын хэлж буйгаар халуун ус нь арьсны шаардлагатай тослогийн хэмжээг багасгаж хуурайшуулан загатнаа үүсгэдэг байна. Харин хүйтэн усанд орсноор арьсны үрэвслийг багасгаж, үсний хугарамтгай чанарыг арилгадаг хэмээн үзэж байгаа юм.

3. Хурдан хугацаанд булчинг сэргээнэ

Хөнгөн атлетикийн тамирчид, их сургуулийн гүйлтийн тамирчнаас эхлээд Америкийн үндэсний хөл бөмбөгийн лигийн хагас хамгаалагчид хүртэл уралдаан болон тэмцээний дараах булчингийн гэмтэл болон ядралтыг намдаахын тулд хүйтэн мөстэй усанд ордог байжээ. Энэ нь тэдний эд эс, булчинг чангалж, илүү эрүүл чийрэг, чанга биетэй байхад нь тусалдаг аж.

4. Сэтгэл санааг сайжруулна

Виржиниагийн их сургуулийн судлаачид хүйтэн ус нь сэтгэл гутралаас ангижруулдаг болохыг баталжээ. Хүйтэн ус нь биед цочрол өгснөөр захын мэдрэлийн цэгээс тархинд хүрдэг гэж үзэж байгаа юм. Өөрөөр хэлбэл хүйтэн ус нь цусны эргэлтийг сайжруулж, тархины цусан хангамжийг нэмэгдүүлдэг. 

Шинэ нийтлэлийн мэдээлэл авах

Та имэйл хаягаа үлдээснээр танд хэрэгтэй зөвлөгөө, нийтлэлийн мэдээллийг цаг алдалгүй авах боломжтой.

Биднийг дагаарай
Их уншсан нийтлэлүүд
Бидэнтэй нэгдэх

Шинэ бүтээгдэхүүн, онцгой урамшууллын талаар мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл имэйл хаягаа бүртгүүлнэ үү.