Харизмаа хөгжүүлэх аргууд

Харизм гэж юу вэ?

Бусдыг өөртөө татах, өрөөл бусдын хүндлэлийг төрүүлэх, зурвасхан хугацаанд уулзаад өнгөрсөн ч хүчтэй сэтгэгдэл үлдээх чадварыг харизм гэдэг. Зарим хүмүүс байгалиасаа харизматик шинж чанартай байдаг. “Харизм” номын зохиолч Оливиа Фокс Кабэйн “ Харизм бол заавал төрөлхөөс шаардахгүй, хүн өөрөө хөгжүүлж болдог чадвар юм”  хэмээн онцолсон байна.  

АНУ-н Калифорни мужийн Claremont McKenna коллежийн профессор Ronald Riggio энэхүү нууцлагдмал  чанарыг хөгжүүлэх судалгааг олон жилийн турш хийсэн бөгөөд маш олон хүмүүс тэрхүү  харизмын чадавхаа нээж чаддаггүй болохыг баталжээ. Тэрээр сэтгэлзүйн болон нийгмийн ур чадвартай байх нь Харизмыг хөгжүүлэхэд чухал нөлөөтэй хэмээн үзжээ. 

Ronald Riggio болон өөр бусад шинжлэх ухааны судалгаанаас үндэслэн тэдгээр чадваруудыг хэрхэн хөгжүүлж болох хялбар 7 зөвлөгөөг хүргэе.

1.  Сэтгэл хөдлөлөө нүүрний хувирлаар илэрхийл

Ronald Riggio сэтгэл хөдлөлөө нүүрнийхээ хувирлаар илүү илэрхийлэхийг зөвлөж байна. Сэтгэл хөдлөлөө илүү тод, зөв илэрхийлж сурахын тулд тольтой сургуулилт хийх нь маш үр дүнтэй арга юм. Ингэснээрээ өөрийн сөрөг болон сул талыг харж чадах ба хэрхэн илэрхийллээ зөв удирдахыг сурах болно. 

2.  Хүмүүсийн яриаг анхааралтай сонсож сурах

Анхааралтай сонсож чаддаг байх нь Харизмтай холбоотой маш чухал чадваруудын нэг юм. Өөрийн хэлэхийг хүссэн зүйлсдээ анхаарлаа төвлөрүүлэхийн оронд бусдын яриаг сонсож, эргэцүүлэн бодох тал дээр анхаарлаа төвлөрүүлэх нь чухал юм. 

3.  Бусдын сэтгэл хөдлөлийг уншиж сурах

Харизм хөгжүүлэх сургалтын үеэр судлаачид суралцагчдад олон ангит киног ямар ч  дуугүйгээр үзүүлж, төгсгөлд нь тэдний гаргасан сэтгэл хөдлөлийг асууж дадлагажуулдаг байжээ. Магадгүй та энэхүү аргыг ашиглахгүй байж болох ч ярилцаж буй хүнийхээ нүүрний хувирлыг нь сайн ажиглаж сурах нь сайн дадлага болж чадна. 

4.  Түүхээ хуваалцах 

Швейцарь дахь Лозаны их сургуулийн John Antonakis ахлуулсан судалгааны баг зарим Удирдагчдын бүлгийг илүү харизматик болгох сургалт хийжээ. Тэдний заасан нэг чадвар бол бусдад түүх болон онигоо ярих. Энэ нь таны яриаг илүү сонирхолтой болгож, сонсогчидтойгоо холбогдоход тусалдаг. 

 5.  Шууд бус асуулт асуух

 Та олон сонсогчид эсвэл ганц хүнтэй харилцаж байсан ч энэхүү аргыг хэрэглэж болох юм. Харилцаж буй хүнээ шуудхан шүүмжилж орхихын оронд тухайн асуудалтай нь холбогдсон шууд бус асуулт асууж, сул талыг өөрөөр нь олуулах нь үр дүнтэй аж. 

6.  Өндөр зорилго тавьж, түүндээ хүрэх итгэлтэй байх

Удирдагчид өндөр зорилгоо тодорхойлж багийн гишүүдээ хамтдаа зорилгодоо хүрч чадна гэж үнэн сэтгэлээсээ зоригжуулж хүсэл тэмүүллийг нь өдөөж өгдөг. 

7.  Хүмүүстэй холбоо тогтоож чадах үгсийг ашигла

Мэргэжилтнүүд харилцан яриаг үр дүнтэй болгохын тулд хийсвэр үгнүүдээс татгалзаж, сонсогчид бодит мэдрэмж төрүүлэх үгсийг сонгох нь зөв хэмээн үздэг.  

Шинэ нийтлэлийн мэдээлэл авах

Та имэйл хаягаа үлдээснээр танд хэрэгтэй зөвлөгөө, нийтлэлийн мэдээллийг цаг алдалгүй авах боломжтой.

Биднийг дагаарай
Их уншсан нийтлэлүүд
Бидэнтэй нэгдэх

Шинэ бүтээгдэхүүн, онцгой урамшууллын талаар мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл имэйл хаягаа бүртгүүлнэ үү.