Өглөөний хүмүүс бусдаас илүү сайн сургууль, өндөр цалинтай ажилд орох
магадлал өндөр байдаг. “ Скотт Олсон / Гетти “
“ Эртэч шувуу өт барьдаг “
Өглөө 4 цагаас өмнө сэрдэг Apple компанийн гүйцэтгэх захирал Тим Кук гэх
мэт дэлхийн тэрбумтнууд, амжилтад хүрсэн хүмүүс энэхүү зүйр үгийг өөрсдийн
амьдралын хэв маягаар үлгэрлэн батлан харуулдаг.
Нөгөө талаар унтах гэдэг бидний амьдралын бас нэгэн таашаал билээ. Гэвч
эрт сэрэх нь бидэнд олон талын ашиг тустай бөгөөд яагаад та эрт босож эхлэх
хэрэгтэйг энэхүү нийтлэлээс уншаарай. Энэ нь таны амьдралыг өөрчлөх болно.
ЭРТ СЭРЭХ НЬ ӨДРИЙГ ЭРЧ ХҮЧТЭЙ ЭХЛҮҮЛЭХЭД ТУСАЛДАГ
Хэрэв та өглөө 9 цагийн ажилдаа 8:00 цаг гэж босож байгаа бол тухайн
өдрийнхөө ажлыг хэзээ ч шилдэг гүйцэтгэж чадахгүй. Эрт сэрэх нь таны бие
махбодыг сэргээж эрч хүчтэй болгодог.
Эхний 7 хоног эрт сэрэх нь хэцүү байх боловч амьдралын тань нэгэн хэвшил
болсны дараа танд томоохон өөрчлөлт гарсныг анзаарах болно.
СЭТГЭЛИЙН ХЯМРАЛ, СТРЕССТ ӨРТӨХ НЬ БАГА
Сэтгэцийн эмгэг судлалын сэтгүүл дээр нийтлэгдсэн судалгаанд эртэч
хүмүүс нь орой сэрдэг хүмүүстэй харьцуулахад сэтгэл гутрал, айдас түгшүүр болон
бусад сэтгэл зүйн хямралд өртөх нь харьцангуй бага байсныг онцолжээ.
Судалгаа : https://www.sciencedirect.com/science
ИЛҮҮ ӨӨДРӨГ БОЛГОДОГ
Эртэч байх нь таны бодол санаанд ч мөн нөлөөлж сөрөг бодлуудаас
ангижруулдаг байна.
Ихэнх хүмүүс маш олон сөрөг бодлуудаас үүдэж нойргүйдэх, оройтож унтах
зэрэг асуудлууд үүсдэг. Сөрөг бодол, нойргүйдлийг шууд арилгах боломжгүй ч та
өөрийн зуршлаа өөрчилж хичээсний үр дүнд тэр бүх сөрөг асуудлаас ангижирч чадах
юм.
ИЛҮҮ ИХ АМЖИЛТАД ХҮРЭХ БОЛОМЖТОЙ
Биологич Кристоф Рандлер их сургуулийн 367 оюутанд судалгаа явуулахад
эртэч хүмүүс илүү сайн сургуульд элсэж, амжилттай бизнес эрхэлж, ажил болон
сургуульдаа манлайлдаг гэдэг нь
батлагджээ.
Кристоф Рандлер : “ Тэд бэрхшээлийг урьдчилан харж идэвх санаачлагатай
байж чаддаг бөгөөд энэ нь тэднийг ажил амьдралын карьерт сайнаар нөлөөлдгийг
харуулсан маш олон судалгаа байдаг”
ИЛҮҮ БАТ БӨХ УНТДАГ БОЛНО
Шөнийн шар шувуухайнууд эртэч хүмүүсийг бодоход нойрны эмгэг үүсэх
магадлал өндөр гэнэ.
Эрт унтаж, эрт сэрж чадсанаар залуу гоо сайхнаа хадгалж, өдрийг эрч
хүчтэй өнгөрөөж чадах бөгөөд хамгийн чухал нь та өдөрт багадаа 8 цаг унтах
ёстой юм.
Эх сурвалж :
Шинэ бүтээгдэхүүн, онцгой урамшууллын талаар мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл имэйл хаягаа бүртгүүлнэ үү.