“Оффисын ажил хийж байгаа хүмүүст зөвлөхөд хүний нуруу 20 -30 минут тутамд 1 удаа амарч байх хэрэгтэй. Нурууны хамгийн их ачаалал авдаг байрлал бол суух үе байдаг.”
Нурууны доод хэсэг их биеийн жинг дэмжих ёстой боловч бидний сууж байгаа байрлал энэ үүргийг биелүүлэхэд хүндрэл учруулдаг. Буруу байрлалтай удаан сууснаар нурууны диск хазайж мэдрэлийн ёзоор дарагдах, хөл, гарын мэдрэл алдагдах, нуруугаар байнга чилж өвдөх гэх мэт олон өвчний “үүр” болдог. Ялангуяа оффист ажилладаг хүмүүсийн хувьд өдөржингөө суух хэрэгтэй болдог. Ширээний ард бөгтийн удаан сууснаар цээжний урд талын булчин чангарч нурууны булчин сулардаг. Энэ нь нурууны бөгтөр улам бүр нэмэгдэх, мөр унжих шалтгаан болдог. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд тогтмол дасгал хөдөлгөөн хийхээс гадна нурууны бүс зүүж байх явдал юм.
Нуруу тэгшлэгч тогтмол хэрэглэснээр:
- Зөв суух, зөв зогсох, зөв явах, зөв ажиллах хэвшлийг бий болгоно.
- Нурууг эгц тэгш болгож нүдний харцыг тусах орчинд нь зөв байрлалд оруулснаар хараанд сайнаар нөлөөлнө.
- Мөр, нуруу, бэлхүүс, цээжин хэсгүүдийн хүчийг тэгш хуваарилдаг.
- Булчингийн ядаргааг тайлж нурууны тулгуур хэсгийг хамгаалдаг.
- Цусны эргэлтийг сайжруулж, өсөлтөд сайнаар нөлөөлнө.
ТАНЫ ЭРҮҮЛ МЭНД ТАНЫ ГАРТ.
Шинэ бүтээгдэхүүн, онцгой урамшууллын талаар мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл имэйл хаягаа бүртгүүлнэ үү.