Аялал зугаалгаар ая тухтай амрах майхан хэрхэн сонгохоо мэдэхгүй байна уу?

Аялал зугаалгаар ая тухтай амрах майхан хэрхэн сонгохоо мэдэхгүй байна уу?

Тэгвэл та ямар майхан сонговол зөв сонголт болохыг энэхүү мэдээллээс уншаарай.

Материал

Цаг агаар бол яалтачгүй аялал зугаалгын гол хүчин зүйл билээ. Нар, бороо, салхи гээд бүх байгалийн хүчин зүйлд тэсвэртэй материалыг сонгох нь аялалд гарч буй бидэнд маш хэрэгтэй.

  • Та хамгийн түрүүнд тухайн майханы давхаргыг сайн харах хэрэгтэй (Дан болон давхар)
  • Майхны гадна дотор материалын зузаан,урагдалтад тэсвэртэй эсэхийг Denier буюу ‘D’ хэмжээсээр мэднэ. 10D – дээш байдаг ба ихсэн тусам илүү тэсвэртэй байдаг.
  • Борооны хамгаалалт нь millimeters буюу ‘mm” хэмжигдэхүүнтэй байдаг. 1000мм, 1500мм, 2000мм, 4000мм .. гэх мэт үзүүлэлт ихсэх тусам бороо чийгний хамгаалалт сайтай байна гэсэн үг юм. Бидний мэдэх хэрэгцээгээр 1500mm хамгаалалт дунд зэргийн бороог тэсвэрлэх чадвартай байдаг.

Нуруу

Майханы бас нэгэн чухал үзүүлэлт бол нуруу юм. Нурууг төмөр, хөнгөн цагаан, хулсан, сайжруулсан пивор материалаар хийдэг. Нурууны хийгдсэн материалаас майхны үнэ шалтгаалах нь бий. Сайжруулсан пивор нуруу нь хөнгөн цагаан нурууг бодвол хэврэг боловч бүгдээрээ муу биш, тусгай бүрээстэй байдаг.

Та аль ч төрлийн нуруутай майхныг зөв угсрах, гадас татлагыг зөв, бүрэн ашиглах шаардлагатай бөгөөд буруу хэрэглэвэл төмөр нуруу ч хугарна. Мөн эсрэгээрээ сайжруулсан пивор нуруу зөв хэрэглэвэл хангалттай эдэлгээтэй байж болно. 

Хэмжээ

Майхан сонгоход нэгэн чухал зүйл бол хэмжээ. Хэдэн хүн амрах боломжтой, ямар хэмжээтэй, дотор нь ямар аялалын хэрэгсэл багтах зэрэг гээд маш олон зүйлийг майхны хэмжээгээр мэдэж болно.

 Загвар,зориулалт

Майхны өнгө, ерөнхий зохион байгуулалт таны сонирхлоос хамаарах бөгөөд дараах зүйлсийг бодолцоорой.

  • Хаалганы зохион байгуулалт –хэдэн хаалгатай, хаалгыг сүүдрэвч болгон ашиглах боломжтой эсэх
  • Цонх – Том жижиг, хэдэн цонхтой,агаар нэвтрүүлэлт
  • Үүдний шалавч – шалавчтай майхан илүү цэвэр, тав тухыг мэдрүүлэхээс гадна зарим тохиолдолд нэмэлт унтлагын хэсэг болгон ашиглах боломжтой.

Мөн та майхан сонгохдоо загвар хийц, хэмжээ, олон талт ашиглах боломжтой зэргийг харгалзан үзэж мөн дээр дурдсан зөвлөмжүүдээс харж майхнаа сонговол таны аялал зугаалга тань ая тухтай байна гэдэгт итгэж байна.

                                         Таны аялалд амжилт хүсье

 Хэрхэн зөв хадгалах вэ? 

Хэдий чанартай сайн майхан авсан ч буруу хадгалалтаас болоод хэрэглэгчид маань өөрсдөө майхныхаа чанарыг алдагдуулах үе байдаг.

  • Майханыг нойтон эсвэл шавар шавхайтай байхад хураах нь хамгийн буруу.
  • Ингэснээр гол төмөр нь зэвэрч даацгүй болно. Мөн даавууны бат бэх байдал алдагдаж элэгдэх болно.
  • Удаан хугацаанд хадгалах гэж байгаа бол хуурай, нарны нэрлээс хол байлгах хэрэгтэй. 

 

Эх сурвалж: traveltips.mn

 

Шинэ нийтлэлийн мэдээлэл авах

Та имэйл хаягаа үлдээснээр танд хэрэгтэй зөвлөгөө, нийтлэлийн мэдээллийг цаг алдалгүй авах боломжтой.

Биднийг дагаарай
Их уншсан нийтлэлүүд
Бидэнтэй нэгдэх

Шинэ бүтээгдэхүүн, онцгой урамшууллын талаар мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл имэйл хаягаа бүртгүүлнэ үү.