Ажлын ярилцлага гэдэг таны хувь хүний талаарх сорилт, шалгалт биш юм. Ихэнх хүмүүс ажил олгогч нь ажил горилогчийн давуу тал, мотиваци, хүсэл эрмэлзэл зэргийг анхаардаг гэж ойлгодог. Гэвч энэ нь маш том эндүүрэл юм. Харин тэд таныг компанийн төлөө юу хийж чадах вэ гэдэгт анхаардаг.
Хэрэв та үүнийг ойлгож ажил олгогч талын асуудлыг шийдэж болохуйц байдлаар ярилцаж чадваас ажлын ярилцлага тань амжилттай болох магадлал эрс нэмэгдэхийг санаарай.
Өөрт байгаа боломжит хүчин зүйлүүдээс эхэл - Юун түрүүнд тэдний эрэлхийлж буй гол зүйлийнх нь талаар олж мэдэх хэрэгтэй :
ЭРХЭМ ЗОРИЛГО: Асуудлыг шийдвэрлэх нь яагаад үнэ цэнийг бий болгодог вэ?
АЛСЫН ХАРАА: Амжилтын зураг - Шийдэл нь хэрхэн харагдаж байна вэ?
ДАВУУ ТАЛ:
АВЬЯАС - Төрөлхийн, байгалиас заяасан сонголтууд.
МЭДЛЭГ - Суралцах замаар олж авна.
ЧАДВАР - Дадлага хийх замаар олж авна.
ХҮСЭЛ ТЭМҮҮЛЭЛ: Гүйцэтгэл өндөртэй буюу ажлаа дурлан хийдэг хүмүүс...
ЗОХИЦОЛ: Хувь хүмүүсийн зан байдал, харилцаа, хандлага, үнэлэмж, ажлын орчин ба байгууллагын соёлыг хооронд нь уялдуулах.
Ажлын ярилцлагад ихэвчлэн тавигддаг 3 асуулт байдаг. ( Ярилцлагад орохын өмнө бэлдэхийг зөвлөж байна )
Та энэ ажлыг хийж чадах уу? - Ямар ч салбарт шаардагдах, таны давуу талыг тодотгох Нөхцөл байдал/Үйл ажиллагаа/Үр Дүн гэсэн 3 жишээ тэдний бэрхшээл болон бахархлын хамгийн чухал түлхүүр болох болно.
Та ажлаа зүрх сэтгэлээсээ дурлан гүйцэтгэж чадах уу? - Та юуг үнэлж, юунаас таашаал авдаг вэ? Хийж буй зүйлээ өөрийн хүсэл эрмэлзлээр хийх, юуг үнэлж, юунаас таашаал авч байгаагаа тодорхойл.
Тантай хамтран ажиллахад хүндрэл үүсэх үү? - Байгууллагын зан байдал, харилцаа, хандлага, үнэт зүйлс, ажлын орчинд хэрхэн зохицож ажиллахаа ойлгуул.
Та ажил олгогчийн хэрэгцээ, шаардлагыг нэн тэргүүнд тавьж, өөрийгөө хоёр дугаарт тавих ёстой. Байдаг л нэг эрч хүчтэй, урам зоригтой нэгэн биш харин ажил олгогчийн өмнө тулгарч буй асуудлыг шийдвэрлэж чадах ур чадварыг давуу талаа болгосон, тэдний эрэлхийлж буй чухал нэгэн байгаарай.
Эх сурвалж : www.Forbes.com
Шинэ бүтээгдэхүүн, онцгой урамшууллын талаар мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл имэйл хаягаа бүртгүүлнэ үү.