ХҮҮХЭД ШИГ БАТ БӨХ УНТАХАД ТАНЬ ТУСЛАХ ЗӨВЛӨГӨӨ

Нойргүйдэл, унтах эмгэг, архаг нойргүйдэл нь нүдний хурдан хөдөлгөөн (REM) дутагдахад хүргэдэг бөгөөд энэ нь таны амьдралын хэв маяг, эрүүл мэндэд ноцтой нөлөөлдөг. Сайн унтаж амрах нь бидний бие махбодь, оюун санаанд чухал үүрэгтэй. Анхаарлаа төвлөрүүлж чадахгүй байхдархлаа сулрах,  уур уцаартай болох гэх мэт асуудлууд үүсч эхэлдэг 


Эм бэлдмэл хэрэглэхгүйгээр бат бөх унтаж амрах хэд хэдэн аргуудаас танд зөвлөе. 


1. Унтах цагийн хуваарь гаргах 


Өдөр бүр тодорхой нэг цагт унтаж, сэрдэг байх нь таныг бат бөх унтахад тусалдаг.  


2. Үдээс хойш кофейн хэрэглэх, тамхи татаж болохгүй 


Эдгээр нь сэргээгч бодис тул унтахад саад болдог 


3. Шөнийн цагаар согтууруулах ундаа хэрэглэхээс зайлсхий 


Согтууруулах ундаа нь тодорхой хугацаанд нойр хүргэдэг ч бат бөх унтахад саад болдог.  


4. Унтах нөхцөлийг бий болго 


Орондоо орохоосоо өмнө халуун усанд орох, сонгодог хөгжим сонсох, ном унших зэрэг нь таныг тайвшруулах үр дүнтэй байдаг. Мөн өрөөнийхөө температурыг тааруулах, хурц гэрлээ унтраах зэрэг тайван унтах орчныг бүрдүүлж өгөх нь чухал.  


5. Дасгал хөдөлгөөн тогтмол хийх 


Өдөр бүр унтахаас хэдхэн цагийн өмнө 20-30 минутыг дасгал хийхэд зарцуулаарай.  


6. Унтаж чадахгүй байгаа тохиолдолд орондоо сэрүүн удаан хэвтэж болохгүй 


Унтаж чадахгүй байгаа тохиолдолд орноосоо босож хөгжим сонсох, ном унших гэх мэт тайвшруулах зүйлс хийгээрэй. 


7. Удаан хэрэглэсэн дэрээ солиорой.  


Өөрийн дэрээ удаан хугацаанд хэрэглэж байгаа бол шинэ дэрээр солиорой. Энэ нь танд өндөр үр дүнгээ өгөх болно.  


Хэрэв дээрх аргууд танд тус болохгүй байгаа бол мэргэжлийн эмчид хандахыг зөвлөж байна.  


Удаан хугацааны турш нойроо хангалттай авч чадахгүй нойр дутуу явах нь таныг стресст оруулж архаг нойргүйдэлд хүргэдэг. Ингэснээрээ анхаарал төвлөрөхгүй байх, ажлын гүйцэтгэл муудах зэрэг сөрөг нөлөөнүүд үүсч эхэлнэ. Архаг нойргүйдэл нь олон шалтгаантай байдаг бөгөөд үр дүнтэй эмчлүүлэхийн тулд шалтгааныг нь зөв тодорхойлж эмчлүүлэх нь чухал юм.  


Мөн нойрны маш олон нэмэлт бэлдмэлүүд байдаг бөгөөд дур мэдэн хэрэглэхгүйгээр эмчтэйгээ зөвлөлдөж аюулгүй, өөрт харшлахгүй гэсэн бэлдмэлээ сонгон хэрэглэх нь зөв юм.  

 

Эх сурвалж : Health.Harvard.Edu.com

Шинэ нийтлэлийн мэдээлэл авах

Та имэйл хаягаа үлдээснээр танд хэрэгтэй зөвлөгөө, нийтлэлийн мэдээллийг цаг алдалгүй авах боломжтой.

Биднийг дагаарай
Их уншсан нийтлэлүүд
Бидэнтэй нэгдэх

Шинэ бүтээгдэхүүн, онцгой урамшууллын талаар мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл имэйл хаягаа бүртгүүлнэ үү.