Бүтэлгүйтэл таныг амжилт руу хөтөлдөг

АЛДАА НЬ БОЛЬ ГЭСЭН ҮГ БИШ АЛДАА БОЛ ӨӨРӨӨР ОРОЛДООД ҮЗ ГЭСЭН ЗААВАРЧИЛГАА ЮМ.” - РОБЕРТ ХАРОЛД ШУЛЕР

Манай нийгэмд хүмүүс “Бүтэлгүйтэл”-г сөрөг талаас нь харах хандлагатай байдаг. Гэвч бодит амьдрал дээр “Бүтэлгүйтэл” нь сайн зүйл болон хувирдаг.

Зохиогч, бүтээгч Томас Эдисон гэрлийн чийдэнг бүтээхийн тулд 1000 удаа бүтэлгүйтсэн билээ. Энэ тухайгаа тэрээр “ Би 1000 удаа бүтэлгүйтсэн юм биш. Харин гэрлийн чийдэн ажиллахгүй байх 1000 аргыг амжилттай нээсэн гэсэн үг.” хэмээн хариулсан байдаг. Хэрэв тэр 999 дэх удаагийн оролдлогын дараа бууж өгсөн бол амжилтад хүрч чадах байсан болов уу?

Нортвестерн их сургуулийн Келогг бизнесийн сургуулийн эрдэмтэд карьерийнхаа эхэн үед тэтгэлэгт хамрагдах өргөдөл гаргаж байсан эрдэмтдийн дунд судалгаа явуулжээ. Тэд тэтгэлэгт хамрагдаж чадсан хэсгийг “амжилттай бүлэг” харин хамрагдаж чадаагүй хэсгийг “амжилтгүй бүлэг” хэмээн ангилжээ. Судалгааны баг 10 жилийн хугацаанд тэдний судалгааг хэдэн нийтлэлд иш татан ашигласнаар өөрсдийн амжилтыг үнэлэв. Үр дүн нь “Амжилтгүй бүлэг” нь “Амжилттай бүлэг”-ээс 6,1% илүү өндөр үзүүлэлттэй байжээ.

Тэгвэл “Бүтэлгүйтэл” нь биднийг хэрхэн амжилтад хүргэдэг вэ?

1. БҮТЭЛГҮЙТЭЛ ТАНЫ ЭГОГ ХЯНАДАГ

Шилдэг удирдагчид энгийн байдаг. Бүтэлгүйтэл нь манлайлал болон өөрийгөө хөгжүүлэхэд шаардлагатай даруу байдалд төлөвшүүлдэг. Оюуны даруу байдал гэдэг нь бүх зүйлийг мэддэггүй гэдгээ хүлээн зөвшөөрөхийг хэлдэг. Өөрийн асуудлаа хүлээн зөвшөөрч, хариулт хайж шинэ санааг эрэлхийлэх хэрэгтэй.

2. БҮТЭЛГҮЙТЭЛ НЬ ЭЕРЭГ ӨӨРЧЛӨЛТӨД УРАМ ӨГДӨГ

Та ажлаас халагдах явдлыг сөрөг зүйл эсвэл шинэ замаар явах шинэ боломж гэж харж болох юм. Ажлаасаа таашаал авдаггүй эсвэл шинэ зүйл сурч мэддэггүй хүмүүс ажлаас халагдсаны дараа ажлын карьераа илүү сайнаар үргэлжлүүлсэн жишээ маш олон байдаг. Заримдаа амжилт карьераа олоход бидэнд багахан түлхэц хэрэгтэй болдог.

3. БҮТЭЛГҮЙТЭЛ НЬ ТАНЫГ ШИНЭ ХАНДЛАГАТАЙ БОЛГОДОГ

Алдаа нь таныг амжилтад хүргэх зөв хандлагатай болгодог. Амжилт бүрт олон зуун, олон мянган няцаалт , алдаа дутагдал, ялагдал дагалддаг. Эдгээр нь бүгд амжилтын адил чухал зүйл юм. Нэг өдрийн дотор амжилт ирэхгүй. Бид ихэнхдээ ялагдал бүтэлгүйтлийг бус амжилтыг харах хандлагатай байдаг.

Үүнийг батлахын тулд Принстоны их сургуулийн сэтгэл судлал, олон нийтийн харилцааны профессор Жонес Хаусхофер сэтгэл санаагаар унасан оюутнуудад хандлагатай болгохын тулд өөрийн карьерийнхаа намтрыг үзүүлжээ. Түүний намтарт хамрагдаж чадаагүй дипломын хөтөлбөрүүд, санхүүжилтэд хамрагдаж чадаагүй судалгаа, эрдэм шинжилгээний сэтгүүлээс татгалзсан хариу зэрэг багтжээ.

4. БҮТЭЛГҮЙТЛИЙГ ДАВАН ТУУЛАХ НЬ ТЭСВЭР ХАТУУЖЛЫГ СУРГАДАГ

Энэ нь зүгээр л бүтэлгүйтэх үйлдэл биш харин таныг амжилтад хүргэнэ, бүтэлгүйтсэн бол эргээд босч дахин оролдож үз, бүтэлгүйтлээс дахин босч ирэх нь тэсвэр тэвчээрийг сургадаг бөгөөд тэсвэр тэвчээр нь амжилтад хүрсэн хүмүүсийн нийтлэг шинж чанар юм.

5. БҮТЭЛГҮЙТЭЛ НЬ ТА ЮУ ХҮСЭЖ БАЙГАА, ЮУ ХҮСЭХГҮЙ БАЙГААГ ТАНЬ ЗААЖ ӨГДӨГ

Бид амжилтаас илүү алдаанаасаа их зүйл сурч байдаг. Зарим хүмүүс багаасаа өөрийн хүсэл мөрөөдлөө мэдэж байдаг бол зарим хүмүүс нь тийм байдаггүй. Хэрэв нэг ажил тохирохгүй бол дараагийн ажил руу орж болно. Бүтэлгүйтэл болгоныг сургамж болгон харснаар та тоглоомонд тэргүүлж чадна.

Эх сурвалж : https://www.forbes.com/

Шинэ нийтлэлийн мэдээлэл авах

Та имэйл хаягаа үлдээснээр танд хэрэгтэй зөвлөгөө, нийтлэлийн мэдээллийг цаг алдалгүй авах боломжтой.

Биднийг дагаарай
Их уншсан нийтлэлүүд
Бидэнтэй нэгдэх

Шинэ бүтээгдэхүүн, онцгой урамшууллын талаар мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл имэйл хаягаа бүртгүүлнэ үү.