Гойд ухаалаг хүүхэд, Даниел Ж. Сийгел, Тина Пейн Брайсон - Хүүхдийн оюун ухааныг хөгжүүлэх нэн шинэ 12 арга барил, BMB Publishing, 9789919960278
  • BMB Publishing
  • SKU: 9789919960278
  • Код: 608356
  • 0 үнэлгээ
    Үнэ :
    Үнэ (6-8 ширхэг) :
    Үнэ (9-с дээш) :
    Бэлэн:
    Тоо:
    - +
    Өөрийн бонусаа шалгах

    Энд даран нэвтэрч ороод бонус оноогоо шалгаарай

    >
    Дэлгэрэнгүй мэдээлэл
    • Хүүхэд тань муухай аашилж, шалан дээр хэвтчихээд орилж тийчлээд, аашилж загнасан ч тус болохгүй үе бишгүй л тохиолддог биз дээ. Бяцхан үр чинь үгэнд орохгүй зөрүүдлэх, сургууль дээрээ сахилгагүйтсэнээс нь болж ангийн багш нь таныг сургууль дээр ирж уулзахыг шаардах, өрөөний чинь ханыг харандаагаар сараачиж эрээн мяраан болгож орхисон байхыг харах зэрэг нь бүгд л таны арайхийн биеэ барин, тэвчин тэсэж гарах ёстой гэж үздэг мөчүүд юм. Хэрэв энэ бүхэн танд нэг л танил сонсогдож байвал, эдгээр мөчүүд үнэн хэрэгтээ хүүхдэдээ ирээдүйн амьдралд нь тус болох ямар нэг зүйл зааж өгөх алтан боломж олгодог үе юм шүү. Хамгийн гол нь та эдгээр мөчийг хүүхэдтэйгээ харилцан ойлголцож бага ч гэсэн зүйл зааж өгөх давтагдашгүй боломж гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой юм. 
    • Дэлхийн 30 гаруй хэлээр хэвлэгдэн гарсан, эцэг эх бүрийн зайлшгүй унших номын жагсаалтад зүй ёсоор багтдаг “Гойд ухаалаг хүүхэд” номд бэрхшээлийг даван туулж, жаргалтай амьдрах энэхүү арга барилын талаар дэлгэрэнгүй өгүүлэх бөгөөд, давуу тал нь эцэг, эхчүүд үр хүүхдийнхээ оюуны царыг тэлж, бие даан шийдвэр гаргах чадварыг нь сайжруулахын тулд заавал тусгайлан цаг гаргах шаардлагагүй байдагт оршино. Энгийн ойлгомжтой үг хэллэгээр бичигдсэний сацуу, зурагт өгүүлэмжээр тайлбарласан нь шинэлэг бөгөөд ой тойнд хоногшин үлдэхүйц болжээ. Мөн энэхүү номд хүүхдийн зүүн, баруун тархийг зэрэг хөгжүүлэх зарчмыг тайлбарлаж, хүүхдийг аз жаргалтай, эрүүл энх, өөртөө итгэлтэй нэгэн болгож хүмүүжүүлэх арга барилуудыг танд толилуулах болно. 
    • Эцэг эхчүүд бид бүгд л хүүхдээ зөв үзэл бодолтой, сайн хүн болж, аз жаргалтай амьдраасай гэж хүсэцгээж, үр хүүхдийнхээ гэрэлт ирээдүйн төлөө сэмхэн  залбирч явдаг.  Хүүхдүүдээ аз жаргалтай, амжилттай, бусадтай эвсэг найрсаг харьцаатай, өөртөө итгэлтэй нэгэн болгож хүмүүжүүлэхийн тулд амьдралын ухаан заах алтан боломж бүрийг атгаж авч заншиж, тэдэнд тулгарсан бэрхшээл, тэр байтугай “юу ч хийх боломжгүй” уйтгартай өдрүүдийг хүртэл алдалгүй ашиглаж байх ёстой юм. Нэг үгээр хэлбэл гойд ухаалаг хүүхэд болгох. 
    • Бэрхшээлийг дав! Жаргалтай амьдралын төлөө тэмүүл!
    Үзүүлэлт:
    Төрөл Үзүүлэлт
    Зохиолчын нэр Даниел Ж. Сийгел, Тина Пейн Брайсон
    Хэвлэсэн компани BMB Publishing
    Хэл Монгол
    Хуудасны тоо 240
    ISBN код 9789919960278
    Жин 277
    Хэмжээ 134х205 мм
    Хүргэлт
    Улаанбаатар хотын захиалга:

    Улаанбаатар хот дотор 2-4 цагийн дотор 09:00 - 23:00 цагийн хооронд хүргэнэ.

    Орон нутгийн захиалга:

    Орон нутгаас захиалга хийсэн бол тухайн аймаг, орон нутгийн найдвартай шууданд барааг хүргэж өгнө.

    Хүргэлтийн төлбөр:

    УБ хот дотор хүргэлтийн төлбөр 5000 төгрөг байна.
    Орон нутгийн захиалгын шуудангийн зардлыг хэрэглэгч төлнө.

    Төлбөр төлөх боломжууд

    Qpay, Social pay, Дансаар шилжүүлэх, Дотоодын карт.

    Буцаалтын журам

    Худалдан авсан бүтээгдэхүүн таны сэтгэлд нийцэхгүй бол 7 хоногийн дотор солих, буцаах боломжийг олгох бөгөөд бид танаас шалтгаан асуухгүйгээр өөрсдөө очиж солилт, буцаалтын үйлчилгээг үзүүлнэ.

    Та манай вэб сайтад нэвтрэн "Миний захиалга" хэсгээс буцаалтын захиалга үүсгэх боломжтой.

    Хэрэглэгчийн үнэлгээ
    0 үнэлгээ
    Хэрэглэгчийн асуулт (0)
    Асуулт үлдээх
    3+1 =


    Гойд ухаалаг хүүхэд, Даниел Ж. Сийгел, Тина Пейн Брайсон - Хүүхдийн оюун ухааныг хөгжүүлэх нэн шинэ 12 арга барил, BMB Publishing, 9789919960278
  • BMB Publishing
  • SKU: 9789919960278
  • Код: 608356
  • 0 үнэлгээ
    Үнэ :
    Үнэ (6-8 ширхэг) :
    Үнэ (9-с дээш) :
    Бэлэн:
    Тоо:
    - +
    Хамгийн их үзсэн коллекцууд