Уран барилга 30 секундэд: Уран барилгын хэв маягийн 50 сонгодог ойлголтыг хагас минутад багтаасан тайлбар
  • Код: 605460
  • 0 үнэлгээ
    Үнэ :
    Үнэ (6-8 ширхэг) :
    Үнэ (9-с дээш) :
    Бэлэн:
    Тоо:
    - +
    Өөрийн бонусаа шалгах

    Энд даран нэвтэрч ороод бонус оноогоо шалгаарай

    >
    Pocket ашиглан зээлээр авах

    Энэхүү барааг та урьдчилгаагүй, хүүгүй зээлээр худалдан авах боломжтой.

    >
    Дэлгэрэнгүй мэдээлэл

    Бид бүхэн уран барилгыг дор бүрнээ өөр өөрийнхөөрөө ухаж ойлгодог. Хэн нэгний хувьд энэ нь урлагийн төгс хэлбэр атал өөр нэгний тухайд шинжлэх ухаан билээ. Олон хуний хувьд энэ салбар барилга, эс бөгөөс тодорхой нэгэн хэв загварт баригдан төсөөлөгддөг. Бодит бус төсөөллийн орон зайг бүтээж сурсан зарим нэгний тухайд тоон технологийн өнөө эринд уран барилга нь бодитой барилга байгууламжтай холбогдохоо нэгэнт больжээ. Гэөч энэ салбар бидний ойлголтоос үл хамааран онцгой байр суурьтай. Юун түрүүнд, энэ урлаг ямагт хөдөлгөөн дунд оршдог. Хоёрдугаарт, уран барилгын бүтээлийг цогцлоож, түүнээ үнэлж цэгнэхийн түлд багагүй хугацаа шаардлагатай. Тэр тусмаа адгаж халгахыг тэвчихгүй ийм нэгэн урлагийн төрлийг ахархан хугацаанд, 30 секундэд багтаан тайлбарлана гэдэг амаргүй. Энэ номын зохиогчид тухайн салбарын үүх түүхээс хамгийн сүүлийн үеийн автомат зураг төслийн төсөөллийн зураглал (CAD) хүртэл 50 түлхүүр ойлголтыг онцолжээ.

    Бид уран барилгыг түүний язгуур үндэс буюу тухайлж хэлбэл, эртний Ромын уран барилгач, уран барилгын эцэг гэгдэх Марк Витрүвий Поллионы дэвшүүлсэн хэвшмэл стандартын дагуу улс үндэстний энгийн орон байр, чулуугаар бүтээсэн гайхам байгууламжууд болон төрх байдлаа хувиргасан тэр л үеэс судалж эхлэх юм. Номын хоёрдугаар бүлэгт дээрх салбарын хөгжил цэцэглэлтийн үндэс болсон бүрдэл хэсгүүдийг тайлбарлана. Үүнд нуман хаалга, дам нуруу, багана төдийгүй бөмбөгөр орой, хүнхэр адар, яс мод зэрэг арай орчин үеийн нарийн эдлэгдэхүүнүүд багтана. Ингээд уран барилгын онол практикийг гурав, дөрөвдүгээр бүлэгт тусгалаа. Зурагтөсөлд зориулагдсан гутгаар бүлэгтуран барилгын үзэмж байдлыг өгүүлнэ. Энэ хэсэгт төлөвлөлт, огтлол, нүүрэн тал гэх мэт ухагдахууны чухал шинж болоод масштаб, тэгш хэм, алслалтыг таниулна. Харин дөрөвдүгээр бүлэгт уран барилгын хөгжилд нөлөөлсөн үндсэн онол, чиг хандлагуудыг хамрууллаа


    Үзүүлэлт:
    Төрөл Үзүүлэлт
    Зохиолчын нэр Эдвард Дэнисон
    Хэвлэсэн компани Нэпко хэвлэлийн газар
    Хэвлэгдсэн огноо 2016
    Хэл Монгол
    Хуудасны тоо 159
    ISBN код 9789997399014
    Жин 448.0 гр
    Хэмжээ 230x185x15 мм
    Орчуулагч Б. Гэрлээ
    Хүргэлт
    Улаанбаатар хотын захиалга:

    Улаанбаатар хот дотор 2-4 цагийн дотор 09:00 - 23:00 цагийн хооронд хүргэнэ.

    Орон нутгийн захиалга:

    Орон нутгаас захиалга хийсэн бол тухайн аймаг, орон нутгийн найдвартай шууданд барааг хүргэж өгнө.

    Хүргэлтийн төлбөр:

    УБ хот дотор хүргэлтийн төлбөр 5000 төгрөг байна.
    Орон нутгийн захиалгын шуудангийн зардлыг хэрэглэгч төлнө.

    Төлбөр төлөх боломжууд

    Qpay, Social pay, Дансаар шилжүүлэх, Дотоодын карт.

    Буцаалтын журам

    Худалдан авсан бүтээгдэхүүн таны сэтгэлд нийцэхгүй бол 7 хоногийн дотор солих, буцаах боломжийг олгох бөгөөд бид танаас шалтгаан асуухгүйгээр өөрсдөө очиж солилт, буцаалтын үйлчилгээг үзүүлнэ.

    Та манай вэб сайтад нэвтрэн "Миний захиалга" хэсгээс буцаалтын захиалга үүсгэх боломжтой.

    Хэрэглэгчийн үнэлгээ
    0 үнэлгээ
    Хэрэглэгчийн асуулт (0)
    Асуулт үлдээх
    3+0 =


    Уран барилга 30 секундэд: Уран барилгын хэв маягийн 50 сонгодог ойлголтыг хагас минутад багтаасан тайлбар
  • Код: 605460
  • 0 үнэлгээ
    Үнэ :
    Үнэ (6-8 ширхэг) :
    Үнэ (9-с дээш) :
    Бэлэн:
    Тоо:
    - +
    Хамгийн их үзсэн коллекцууд