:"Хүний нэгэн насанд хорвоогийн бүх явдал хувьсан өөрчлөгдөхийг үзлээ" гэж амьдрал хэмээн "их савны" дотор юу эс багтахыг хэлэх зоримог баатрууд гарч ирсэн романы нэг бол Ж. Бямбын "Энэрэлгүй хорвоо", "Хорвоогийн өнгө", "Үнэний хорвоо" хэмээх гурвал юм. Энэ роман гуч гаруй (1971) жилийн өмнөөс нэг бус удаа хэвлэгдсэн ба уншигчид гар дамжуулан үздэг зохиолын тоонд хэвээр байна. Хувьсгалаас өмнөх Монголын ард түмний аж амьдралын эрээн бараан, сүүдэртэй талыг харуулсан уг зохиолд хүний хувь заяа нь ноёд түшмэд, лам багшийн айлдсанаар болдог, ёстой л шооны нүх хаашаа хүний хувь заяа тийшээ болдог байлаа. Авъяас билэг ур ухааныг хайрлан үнэлэх сэтгэлгүй тэр үед гарын ур дүй сайтай гайхалтай уран дархчууд нохой шиг шогшиж явсаар нэгэн насыг бардаг байв. Уран ухаантнуудаа ядаж доод түшмэдийн дайтай үздэгсэн бол зодуулж жанчуулж, өлбөрч үхэхийн оронд хойч үе нь бахархан дурсах гайхамшигт бүтээл үлдээх байсан даа гэсэн дархан Сүхийн харуусал эрхгүй нэгийг бодогдуулна.
Төрөл | Үзүүлэлт |
---|---|
Зохиолчын нэр | Ж.Бямба |
Хэвлэгдсэн огноо | 2018 |
Хэл | Монгол |
Хуудасны тоо | 331 |
ISBN код | 978-99929-7-025-1 |
Жин | 380 гр |
Хэмжээ | 203 х 145мм |
Улаанбаатар хот дотор 2-4 цагийн дотор 09:00 - 23:00 цагийн хооронд хүргэнэ.
Орон нутгаас захиалга хийсэн бол тухайн аймаг, орон нутгийн найдвартай шууданд барааг хүргэж өгнө.
УБ хот дотор хүргэлтийн төлбөр 5000 төгрөг байна.
Орон нутгийн захиалгын шуудангийн зардлыг хэрэглэгч төлнө.
Qpay, Social pay, Дансаар шилжүүлэх, Дотоодын карт.
Худалдан авсан бүтээгдэхүүн таны сэтгэлд нийцэхгүй бол 7 хоногийн дотор солих, буцаах боломжийг олгох бөгөөд бид танаас шалтгаан асуухгүйгээр өөрсдөө очиж солилт, буцаалтын үйлчилгээг үзүүлнэ.
Та манай вэб сайтад нэвтрэн "Миний захиалга" хэсгээс буцаалтын захиалга үүсгэх боломжтой.