Амьсгал, Нью-Йорк Таймс Бестселлер
  • Код: 608727
  • 0 үнэлгээ
    Үнэ :
    Үнэ (6-8 ширхэг) :
    Үнэ (9-с дээш) :
    Бэлэн:
    Тоо:
    - +
    Өөрийн бонусаа шалгах

    Энд даран нэвтэрч ороод бонус оноогоо шалгаарай

    >
    Дэлгэрэнгүй мэдээлэл
    • Ерөнхий мэдээлэл: “Энэхүү ном хүн төрөлхтний хувьсал, анагаах ухааны түүх, тамирчдын тэсвэр тэвчээр зэрэг маш олон зүйлийн талаар эрэл хайгуул хийсэн. Гэхдээ үүнээс илүүтэйгээр та номоос өөрийгөө шинжилж таних болно” гэж зохиолчийн хэлсэнчлэн уг номоос буруу амьсгалснаас үүдэх өнөөгийн нийгмийн түгээмэл асуудал болох нойргүйдэл, харшил, багтраа, шүд амны гаж хөгжил, стресс бухимдал гээд сэтгэлзүйн асуудлын уг үндэс чухам юу вэ гэдгийг мэдэх болно.

    Амьсгал бол төрсөн цагаасаа л зөнгөөрөө хийдэг хүн бүрийн чаддаг зүйл байтал зөв амьсгалах, буруу амьсгалах гэж юу яриад байна гэж та гайхаж магадгүй. Гэвч амьсгал бидний төсөөлж байгаа шиг тийм энгийн үйлдэл биш. Бидний авсан амьсгал бүрээр биед орох хэдэн тэрбум молекул биеийн эд эсэд нэвчиж, хаа хүрэх вэ гэдэг нь агаар хамраар орж ирсэн үү, амаар орж ирсэн үү, хэр хурдан, хүчтэй, гүн, удаан амьсгалж байгаагаас хамаардаг. Хамраар амьсгалах, амаар амьсгалах хүний биед ямар нөлөө үзүүлдэг, ямар ялгаатай гэдгийг батлан харуулахаар зохиолч Стэнфордын судлаачидтай хамтран өөрийн бие дээр туршилт явуулж, шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбар өгөхийг зорьжээ. Цаашлаад буруу амьсгалаас үүдэлтэй асуудлууд хэзээнээс эхлэв, үүний уг үндэс юу байв гэдгийг эрж хайх явцдаа эртний хүмүүсийн амьдралын хэв маяг, хооллолт, эрүүл мэнд ямар байсныг судалж, эрдэмтэн мэргэд, судлаачдын бий болгож хөгжүүлсэн амьсгалын дасгал техникүүд хүний биед хэрхэн ач тусаа өгдгийг тайлбарлажээ.

    Энэхүү номд хөндөж гаргасан асуудал бүрийг олон олон эрдэмтэн судлаачдын хийж байсан туршилт, эрдэм шинжилгээний өгүүлэл, судалгаанд тулгуурлан бичсэн байна.

    • Хавтас: Зөөлөн.
    • Хуудас: 274.
    Хүргэлт
    Улаанбаатар хотын захиалга:

    Улаанбаатар хот дотор 2-4 цагийн дотор 09:00 - 23:00 цагийн хооронд хүргэнэ.

    Орон нутгийн захиалга:

    Орон нутгаас захиалга хийсэн бол тухайн аймаг, орон нутгийн найдвартай шууданд барааг хүргэж өгнө.

    Хүргэлтийн төлбөр:

    УБ хот дотор хүргэлтийн төлбөр 5000 төгрөг байна.
    Орон нутгийн захиалгын шуудангийн зардлыг хэрэглэгч төлнө.

    Төлбөр төлөх боломжууд

    Qpay, Social pay, Дансаар шилжүүлэх, Дотоодын карт.

    Буцаалтын журам

    Худалдан авсан бүтээгдэхүүн таны сэтгэлд нийцэхгүй бол 7 хоногийн дотор солих, буцаах боломжийг олгох бөгөөд бид танаас шалтгаан асуухгүйгээр өөрсдөө очиж солилт, буцаалтын үйлчилгээг үзүүлнэ.

    Та манай вэб сайтад нэвтрэн "Миний захиалга" хэсгээс буцаалтын захиалга үүсгэх боломжтой.

    Хэрэглэгчийн үнэлгээ
    0 үнэлгээ
    Хэрэглэгчийн асуулт (0)
    Асуулт үлдээх
    4+4 =


    Амьсгал, Нью-Йорк Таймс Бестселлер
  • Код: 608727
  • 0 үнэлгээ
    Үнэ :
    Үнэ (6-8 ширхэг) :
    Үнэ (9-с дээш) :
    Бэлэн:
    Тоо:
    - +
    Хамгийн их үзсэн коллекцууд