0-12 нас хүртэлх хүүхдийн машины аюулгүйн суудал. ISOFIX/Latch буюу хүүхдийн суудлыг машинд найдвартай, зөв, хялбархан суурилуулах зориулалттай олон улсын стандарт холболтын системтэй. Энэ нь хүүхдийн суудлыг найдвартай, тогтвортой байлгах, суудал хөдөлж савлахгүй, хүүхдийн толгойг савлах эрсдэлгүй, хүүхэд илүү тогтвортой суух нөхцлийг бүрдүүлж өгдөг. Мөн хүүхдийн нас өндөрт тохируулан суудлыг өндөр, нам болгохоос гадна 170° налуу хэвтээг нь тохируулж болно. Унтах, амрах үед нуруу, хүзүүнд ачаалал өгөхгүй.
Хүүхэд суухад тухтай агаар нэвтрүүлдэг чийг татахгүй зузаан суудалтай, толгойг савлахгүй 2 талдаа зөөлөвч дэртэй дээд зэргийн тав тухтай.
Даац: 36кг
Нас: 0-12 нас.
Улаанбаатар хот дотор 2-4 цагийн дотор 09:00 - 23:00 цагийн хооронд хүргэнэ.
Орон нутгаас захиалга хийсэн бол тухайн аймаг, орон нутгийн найдвартай шууданд барааг хүргэж өгнө.
УБ хот дотор хүргэлтийн төлбөр 6000 төгрөг байна.
Орон нутгийн захиалгын шуудангийн зардлыг хэрэглэгч төлнө.
Qpay, Social pay, Дансаар шилжүүлэх, Дотоодын карт.
Барааг хүлээн авснаас хойш 7 хоногт багтаан буцаах эсвэл солих боломжтой. Буцаах бараа сав баглаа боодол бүтэн, шошго эвдрээгүй, ашиглаагүй, үнэр болон бохирдолгүй байх ёстой. Солилт буцаалтын журам
Та манай вэб сайтад нэвтрэн "Миний захиалга" хэсгээс буцаалтын захиалга үүсгэх боломжтой.