Монгол хэл, үндэсний
бичгийн энэхүү лавлахыг ЕБС – ийн ахлах ангийн сурагчид шалгалтад бэлтгэх,
мэдлэгээ цэгцлэхэд зориулав. Уг лавлахад монгол хэл, үндэсний бичгийн онол, хэл
зүйн дүрмийг ЕБС – ийн сургалтын хөтөлбөрийн агуулгыг баримтлан дэлгэрэнгүй,
нарийвчилсан байдлаар багтаан орууллаа. Лавлахыг боловсруулахдаа, ЕБС – ийн
сургуулийн хэл зүйд одоогоор мөрдөж байгаа нэр томьёог баримталсан ба сонгон
суралцах хичээлээр гүнзгийрүүлэн суралцаж буй суралцагчдад зориулан холбоо үг,
өгүүлбэрийн түвшинд зарим сэдвийг дэлгэрэнгүй байдлаар нарийвчлан боловсруулж
оруулсан болно. Монгол хэлний агуулгын хувьд ЭХ, ӨГҮҮЛБЭР, ҮГ – БҮТЭЭВЭР, ҮГИЙН
САН – УТГА, ЗӨВ БИЧИХ ДҮРЭМ гэсэн үндсэн таван хэсэгтэй. Үндэсний бичгийн хувьд
хэл зүйн хамгийн түгээмэл хэрэглэдэг дүрмүүдийг лавлах товчоон байдлаар
оруулснаас гадна, түгээмэл тохиолддог зарим үгийн товч хадмал толийг багтаав.
Уг номын гарчигт лавлахад буй бүх сэдвийн танилцуулгыг нарийвчлан жагсаасан
байгааг ажиглаарай. Эрхэм баян, эрдэм номын цагаан буян дэлгэрэх болтугай!
Төрөл | Үзүүлэлт |
---|---|
Зохиолчын нэр | Доктор, дэд профессор Д.Эрдэнэсан, Д.Гэрэлмаа |
Хэвлэсэн компани | Соёмбо Пресс ХХК |
Хэл | Монгол |
Хуудасны тоо | 308 |
ISBN код | 9789919505134 |
Улаанбаатар хот дотор 2-4 цагийн дотор 09:00 - 23:00 цагийн хооронд хүргэнэ.
Орон нутгаас захиалга хийсэн бол тухайн аймаг, орон нутгийн найдвартай шууданд барааг хүргэж өгнө.
УБ хот дотор хүргэлтийн төлбөр 6000 төгрөг байна.
Орон нутгийн захиалгын шуудангийн зардлыг хэрэглэгч төлнө.
Qpay, Social pay, Дансаар шилжүүлэх, Дотоодын карт.
Барааг хүлээн авснаас хойш 7 хоногт багтаан буцаах эсвэл солих боломжтой. Буцаах бараа сав баглаа боодол бүтэн, шошго эвдрээгүй, ашиглаагүй, үнэр болон бохирдолгүй байх ёстой. Солилт буцаалтын журам
Та манай вэб сайтад нэвтрэн "Миний захиалга" хэсгээс буцаалтын захиалга үүсгэх боломжтой.